Буриадад Хөл хорио, вакцины алийг нь сонгохоо шийд гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Сүүлийн үед ОХУ-д ковидийн халдвар эрс нэмэгдэж, хоногийн нас баралтын тоо мянгаас буухаа байжээ. Өнөөдөр Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, коронавирусний халдварын нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна.

Буриадын Хэрэглэгчдийн эрхийг ашиглах газрын дарга Сергей Ханхареев иргэддээ вакцин тариулах уу, эсвэл хатуу хөл хорионд орох уу гэдгээ сонго гэж анхаарууллаа. Учир нь иргэд вакцинд тун хойрго хамрагдаж байгаа юм.

Ханхареев “Нутгийн иргэддээ хандаж эхлэх үг байна. Одоо байдал маш хэцүү байна. Харамсалтай нь халдварын тоо Буриадад байнга өсөж байгаа. Одоо 800 гаруй хүн эмчлэгдэж байгаагийн 95 хувь нь вакцин хийлгээгүй хүмүүс байна. Хүн амын 80 хувийг вакцинд хамруулж байж иргэдийн дунд дархлаа тогтоно. Вакциндаа хамрагдаарай. Үгүй бол хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй болно. Тэгвэл та бүхний амьдрал дордоно гэсэн үг шүү дээ. Сайн бодоцгоо. Вакцин тариулаагүй хүмүүс яаралтай хийлгэ. Энэ бол коронавирусээс хамгаалах цорын ганц зам юм. Амны хаалт зүүж, гараа ариутган, зайгаа барих дэглэмийг сахиарай” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top