Бээжингийн халдвар Өвөр Монголоос үүсэлтэй гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Хятадын нийслэл Бээжинд коронавирусний халдварын шинэ голомт үүссэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

Бээжингийн Чанпин дүүрэгт өнөөдөр (2021.10.21) нэмж 4 хүнээс халдвар илэрсэн байна.

Тэд Өвөр Монголын Ордосын Эзэн Хороо хошуунд аялаад Бээжинд эргэн ирсэн байжээ. Эрүүлийг хамгаалах газраас өвчтөнүүдийг эмнэлгийн хяналтад оруулж, Эзэн хороо хошуунд шинжилгээний баг илгээжээ.

Өчигдөр буюу пүрэв гарагт Хятадад коронавирусний халдьарын 28 шинэ тохиолдол илэрсэн юм. Үүнээс 11 нь Өвөр Монголд, 9 тохиолдол Ганьсу муж, 3 нь Шэньсид, 2 нь Ниншя - Хотонгийн өөртөө засах оронд илэрсэн бол Бээжин, Гуйчжоу, Цинхайд тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top