БНХАУ-ын ГХЯ Төвөдийг олон улсад сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан Төвөдийг олон улсад сурталчлах өдөрлөг 2021 оны аравдугаар сарын 20-нд ГХЯ-ны Цэнхэр танхимд болж, Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И оролцон үг хэллээ. Мөн Төвөдийн Өөртөө засах орны удирдлага оролцон танилцуулга хийв. 

Төрийн Зөвлөлийн гишүүн Ван И хэлэхдээ, өнөөдрийн Төвөдийн хөгжил Хятадын үсрэлтэт хөгжлийг биелүүлснийг гэрчлэх амжилтын сүүдэр болсон. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Төвөдийн бүс нутгийн ДНБ 300 гаруй дахин, хөдөөгийн иргэдийн нэг хүнд ногдох дундаж орлого 400 гаруй дахин нэмэгдэж, дундаж наслалт 35-аас 72 болж нэг дахин өссөн байна. Төвөдийн ард түмэн бусад бүх үндэстний цөөнх ард түмэнтэй хамтдаа хичээсний үр дүнд энэ жил төлөвлөсөн ёсоороо иж бүрэн чинээлэг, аз жаргалтай амьдралд хүрлээ. Өнөөдрийн Төвөд бол Хятадын ардчилсан хүний ​​эрхийн төлөөх үйл хэргийн явцын тод дүрслэл болсон. Бүх үндэстний цөөнх ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг гэх мэт бүх талаар бүрэн дүүрэн, тэгш эрх эдэлж байна. Төвөдийн бүх түвшний Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчдийн болон Засаг захиргааны гишүүдийн 90 гаруй хувийг үндэстний цөөнх эзэлж байна. Шашин шүтэх эрх чөлөө, үндэстний цөөнхийн соёл ч мөн бүрэн хамгаалагдаж, тасралтгүй хөгжиж байна. Өнөөдөр Төвөд Хятад улс гадаадад нээлттэй байх, хамтран ажиллах чухал цонх болсон. 2016-2020 онд Төвөд дотоод, гадаадын 160 сая орчим жуулчин хүлээж авсан байна. Төвөдийн экспо, "Хятадын Төвөдийн хөгжлийн чуулга уулзалт", "Гималай" олон улсын хамтын ажиллагааны форум зэрэг олон улсын хурал, уулзалтууд олноор зохион байгуулагдаж, хөрш орнуудтай өрнуулж буй "Нэг бүс, нэг зам" -ын бүтээн байгуулалтад хамтын ажилллагаа арвин үр дүнд хүрлээ гэлээ.

ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд А.Денисов, Балба Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Б.Пандей, Нигер улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд А.Жидда нар өдөрлөгт оролцож хэлсэн үгэндээ, Төвөд бол Хятадын салшгүй нэг хэсэг, Хятадын Төв Засгийн газрын хүчтэй дэмжлэг, бүх үндэстний цөөнхийн ард түмний хамтын хүчин чармайлтаар Төвөдийн салбар бүр гайхалтай амжилтад хүрсэн. Төвөдийн угсаатны өвөрмөц соёл, ногоон экологи, цэвэр орчин, аюулгүй, эв найртай олон ургальч нийгэм, бүх ард түмний зочломтгой байдал гүн сэтгэгдэл төрүүлсэн гэв. Мөн тэд Төвөд ирээдүй илүү гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байгаа бөгөөд Төвөдтэй найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахаар нааштай түлхэц өгөхөд бэлэн байна гэв.

Францын найруулагч Жан Мишель Карре цахимаар оролцон үг хэлж, Төвөдөд 10 гаруй жил хийсэн баримтат киноны туршлагаасаа ярьсан бөгөөд олон улс, нийгэм Төвөдийн бодит үнэн байдлыг илүү ихээр мэдээсэй хэмээн найдаж байгаагаа хэллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bang bang bang(139.5.219.213) 2021 оны 10 сарын 23

and welcome,lol

0  |  0
Top