Өнөөдөр (2021.03.19) БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах оронд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Хятадын Газар хөдлөлтийг судлах төв мэдээлжээ.
Тус төвийн мэдээллээр, газар хөдлөлт Лхас хотоос зүүн хойд зүгт 250 км зайд орших Нагчү хотын бүсэд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт Бирү хошууны нутагт 10 км гүнд бүртгэгджээ.
Байгалийн гамшгийн улмаас 500 мянга гаруй хүн амтай Нагчү хотод хүний хохирол учирч, байшин барилга нурсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )