БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос “Өнгөрсөн ням гарагт буюу аравдугаар сарын 24-нд эх газрын Хятадад коронавирусний халдварын дотоод дахь 35 шинэ тохиолдол бүртгэгдлээ” гэж мэдээллээ.
Үүнээс 19 нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Гуйчжоу, Ганьсу мужид тус бүр 4, Бээжин хот, Хэбэй, Хунань, Шэньси мужид тус бүр 2 тохиолдол гарсан байна. Харин гадаадын халдвар 4 буюу Тяньжин, Шанхай, Шаньдун, Гуансид тус тус бүртгэгджээ.
Халдварын голомт болоод байгаа Өвөр Монголд гадаадаас ирсэн нэг иргэний хариу сэжигтэй гарсан байна.
Ням гарагт ковидын улмаас хүн амь насаа алдсан тохиолдол гараагүйг мэдээнд дурьджээ.
Сэтгэгдэл ( 0 )