КОВИД 19: Хятадын зарим муж 3 настай хүүхдүүдийг вакцинжуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26


БНХАУ-ын зарим мужид 3-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахаар болсон тухай “Жунго жибао” сонинд мэдээлжээ.

Хубэй муж энэ сарын 25-наас энэ насны хүүхдүүдэд вакцин хийж эхлэх бол Хайнань муж энэ сарын 24-нд эхлэх гэнэ. Үүнээс гадна Жежян мужийн Сүжоу болон Жинхуа, Хунань мужийн Жужоу, Иян, Чандэ хотууд мөн энэ тухай мэдэгджээ.

БНХАУ-ын эрх баригчид 2021 оны зургаадугаар сард онцгой нөхцөлд 3-17 насны хүүхдүүдэд “Sinovac” компанийн ковидын эсрэг “CoronaVac” вакцин хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Долоодугаар сарын 16-нд “Sinopharm” компанийн Бээжингийн био бэлдмэлийн хүрээлэнгийн гаргаж авсан идэвхгүйжүүлсэн вакцин, наймдугаар сарын 18-нд мөн л “Sinopharm” компанийн харьяа Уханийн био бэлдмэлийн судалгааны хүрээлэнгийн идэвхгүйжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгосон байна.

Тус улс долоодугаар сараас эхлэн 12-17 насны өсвөр настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн. Эхний ээлжид 15-17 насныхныг хамруулсан бол хоёрдугаар ээлжид 12-14 насны хүүхдүүдийг вакцинжуулжээ. Наймдугаар сарын дунд үеийн байдлаар, Хятадад 12-17 насны нийт 60 сая гаруй өсвөр настныг вакцинд хамруулаад байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад нийт 2.24 тэрбум тун вакцин хийгээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 10 сарын 26

Xyatad vaktsinii turshiltand manai irged orson yr dyngii ni xarlaa, odoo xyatad vaktsiniig xyyxdyyded duuraij tarij xyyxdyydiig turshiltand oruulaxiig esergyytsej baina !!!!

0  |  0
бодох л бодол(192.82.78.115) 2021 оны 10 сарын 26

Хятадын хүүхдэд зориулсан вакцины үр дүн эхний 1,2-р шаты туршилтын үр дүн сайн гн гэх юм билээ.Одоо 3-р шатны туршилт дуусах шхтандаа яваа

0  |  1
Top