Сүүлийн үед БНХАУ-д ковидийн халдварын тоо эрс нэмэгдээд байгаа билээ.
Халдварын шинэ давлагааны нэгэн том голомт нь Өвөр Монгол болоод байна.
Ялангуяа Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд энэ сарын 13-наас хойш 78 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тиймээс тус хошууны дарга Чэнь Чжаньюнийг ажлаа хийж чадаагүй хэмээн Өвөр Монголын Коммунист намын тусгай хорооны шийдвэрээр ажлаас нь халсан байна.
Энэ сарын 25-ны өдрийн 00.00 цагаас Эзнээ хошуунд хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ, жуулчдыг зочид буудлаас гарахыг хориглосон юм.
Сэтгэгдэл ( 0 )