ХӨЛ ХОРИО: Өвөр Монголд 32 тохиолдол нэмж илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 50 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Үүнээс 32 нь Өвөр Монгол, Гуйчжоуд 5, Шаньдун, Ганьсу мужуудад тус бүр 4, Бээжинд 3, Ниншя - Хотонгийн өөртөө засах оронд 2 тохиолдол илэрсэн байна.

Сүүлийн үед БНХАУ-д ковидийн халдварын тоо эрс нэмэгдсээр байгаа ба халдварын шинэ давлагааны нэгэн том голомт нь Өвөр Монгол болоод байна. 

Ялангуяа Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд энэ сарын 13-наас хойш 78 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тиймээс тус хошууны дарга Чэнь Чжаньюнийг ажлаа хийж чадаагүй хэмээн Өвөр Монголын Коммунист намын тусгай хорооны шийдвэрээр ажлаас нь халсан байна.

Энэ сарын 25-ны өдрийн 00.00 цагаас Эзнээ хошуунд хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ, жуулчдыг зочид буудлаас гарахыг хориглоод байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top