Өвөр Монголд 19, Эрээнд нэг тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын ээлжит мэдээллээ өглөө.

Өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны пүрэв гарагт Хятадын эх газрын хэсэгт 48 дотоод халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 19 нь Өвөр Монголд (1 нь Эрээнд), 12 нь Ганьсуд, 9 нь Хэйлунцзян мужид, 3 нь Цинхайд, Бээжин болон Ниншя - Хотонгийн өөртөө засах оронд тус бүр 2, Юньнань мужид нэг илэрчээ.

Өвөр Монголд мөн гадаадаас ирсэн нэг иргэний халдвар албан ёсоор бүртгэгдсэн байна. Ингэснээр Өвөр Монголд ковидоор эмнэлэгт эмчүүлж байгаа хүний тоо 132-т хүрлээ.

Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын 2570 хүн, хоёрдугаар хавьтлын 3323 хүнийг эмнэлгийн хяналтад аваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top