БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын цаг үеийн байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт эх газрын Хятадад дотоод халдварын 93 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын тоо нэмэгдсээр байна.
Үүнээс 35 нь Хэйлунцзян мужид, Хэбэй, Ганьсуд тус бүр 14, Бээжинд 9, Өвөр Монголд 6, Чунцин хот, Цинхай мужид тус бүр 4, Цзянси, Юньнань, Ниншя Хотонгийн өөртөө засах оронд тус бүр 2, Сычуаньд нэг тохиолдол илэрсэн байна.
Мөн гадаадаас ирсэн 16 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ өдөр ковидын улмаас хүний амь эрсэдсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )