Сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Өнгөрөгч аравдугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй болсон иргэний цогцос өчигдөр (2021.11.08) олджээ.

Сураггүй болсон иргэнийг Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан аж.

Талийгаачийн цогцос Булган аймгийн Бугат сумаас олджээ. Урьдчилсан байдлаар түүний үхэл гаднын нөлөөгүй болох нь тогтоогдсон ба модноос өөрийгөө дүүжилсэн байжээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top