COVID-19: Өвөр Монголд шинэ тохиолдол бүртгэгдэлгүй өнжлөө

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ний мягмар гарагт эх газрын Хятадад дотоодын халдвар 39 шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 17 нь Ляонин, 8 нь Хэнань, 5 нь Хэбэй, 4 нь Хэйлунцзян, Цзянси, Юньнаньд тус бүр 2, Сычуаньд нэг тохиолдол илэрчээ.

Мөн гадаадаас ирсэн 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Харин нас баралт бүртгэгдсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top