БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны Лхагва гарагт эх газрын Хятадад дотоодын халдвар 47 шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 21 нь Ляонин, 13 нь Хэнань, 7 нь Хэйлунцзян, Хэбэйд 3, Юньнаньд 2, Гиринд нэг тохиолдол илэрчээ. Өвөр Монголд гурван өдөр дараалан халдвар гарсангүй.
Мөн гадаадаас ирсэн 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Харин нас баралт бүртгэгдсэнгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа тоо биз. Тэрбум хүнээс 47 арай худлаа