Нэмэлт тунтай холбоотой хэд хэдэн асуудлыг УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.
-Манай улсын хэмжээнд нэмэлт тунгийн хамрагдалт хэр байна вэ?
-Улсын хэмжээнд нэмэлт тунгийн хамрагдалт харьцангуй нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 23.6 хувьтай байна. Ингэснээр халдварын тохиолдол, нас баралт буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26 хувиар буурсан. Эмнэлгийн ачаалал 40 хувиар буурлаа. Эрүүл мэндийн яаманд ор зохицуулах баг гэж бий. Тэрхүү баг 14 хоногийн өмнө маш хүнд 700 өвчтөний орыг зохицуулан хэвтүүлж байсан. Өнөөдөр энэ тоо 150 руу орсон үзүүлэлттэй байна. Дархлаажуулалтын хамрагдалт нэмэгдэх тусам тохиолдлын тоо багасаж байгаа үр дүн юм.
-Нэмэлт тунд хамрагдсаны дараа нас барсан тохиолдол гарсан. Шалтгаан нь юу байв?
-Гуравдугаар тунд хамрагдсаны дараах хүндрэл, өвчлөл бага байгаа. Нэмэлт тунд хамрагдсаны нас барсан тохиолдол нэгийг бүртгэсэн. Тухайн хүний хувьд хэд хэдэн удаа зүрхний импакт өгч байсан юм билээ. Үүнийг нэмэлт тунгаас илүү суурв өвчинтэйн холбон үзэх хэрэгтэй.
-Гуравдугаар тунд ямар хүмүүсийг хамрагдахыг хориглосон вэ?
-Хоёр дахь тунг хийлгэх үед гаж нөлөө өгсөн тохиолдолд хийлгэхээс татгалзах нь зүйтэй болов уу. Бид хоёр тунг хийлгэсэн, тусаад эдгэсэн зэрэг хүмүүст ч нэмэлт тунг хийлгэхийг зөвлөж байгаа. Тэгэхээр вакцин хийлгээд гаж нөлөө өгч байгаа хүмүүс эмчтэй зөвлөлдөж шийдвэрээ гаргах хэрэгтэй.
-Нэмэлт тун хийлгэх болсон шалтгааныг өмнөх хоёр тунгийн дархлааг дэмжих үйлчилгээ багассантай холбоотой хэмээн Эрүүл мэндийн сайд ярьж байсан. Цаашдаа дөрөв дэх, тав дахь тун гэх мэтээр бид нэмэлт тунд хамрагдах уу?
-Энэ асуудал дээр хариулт өгөхөд эрт байна. Дэлхий даяар судалгааны шатанд явж байгаа. Гэхдээ дэлхийн эрдэмтэд универсал вакцин бүтээхээр судалгааны ажилдаа орсон.
-Нэмэлт тунд сайн дураар хамрагдах боломжтой гэсэн атлаа нэмэлт тунг хийлгээгүй бол үзвэр, үйлчилгээнд хамрагдах боломжгүй, байгууллагын баяр ёслолд оролцохгүй гэх мэт төрөл бүрээр боож, хүний эрхэд халдаж байна гэх иргэд байна л даа. Мөн тунгийн хугацаа дуусах дөхсөн тул иргэдэд хүчээр шахаж байна хэмээн хардах нь ч байна?
-Бидний зүгээс нэмэлт тунг илүү сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Тухайн хүн нэмэлт тунд хамрагдаагүй байхдаа өвчилсөн тохиолдолд тэр хүнтэй цуг ажиллаж, амьдарч байгаа иргэд эрсдэлд ороод байна. Тиймээс л нэмэлт тунд хамрагдахыг уриалаад байгаа юм. АНУ-д гэхэд л ерөнхийлөгч нь зарлиг гаргаад төрийн албан хаагчдыг 100 хувь хамруулахаар болсон. Мөн тухайн улсад томоохон компаниуд ажилчдаа тунд хамрагдаагүй бол халах тохиолдлууд ч гараад байгаа.
Агаарын тээврийн компаниуд ч ялгаагүй ийм арга хэрэглэж байна. Шалтгаан нь тухайн улсын бизнес, эдийн засагтай холбоотой юм. Манай улсын хувьд ч адил арга барилаар явж байна. Гэхдээ улсынхаа хэмжээнд нэмэлт тунг уриалаад байгаа шалтгаан бол эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахтай холбоотой юм. Эмч нар маань төмрөөр хийсэн хүн биш шүү дээ. Тэд ачааллаа дийлэхгүй ажиллаж байна.
-Хийлгэсэн тунгаасаа болоод хил гарч чадахгүй, олон улсын тэмцээнд оролцож чадахгүй тохиолдлууд байна. Зарим улс спутник хийлгэсэн бол хүлээж авахгүй эсвэл фрайзер ганц тунтай бол авахгүй гэх мэтээр. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?
-Ийм тохиолдлууд нэлээдгүй гарсан. Энэ нь тухайн хувь хүний асуудал юм. Одоогоор үүнд ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй. Ганц гаргалгаа нь дөрөв дэх тун юм. Дөрөв дэх тунг хийлгээд хил гарч буй тохиолдлууд манайд бүртгэлтэй байгаа. Сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунд хамрагдаж байгаа хүмүүс бий. Израйл улс цаашдаа дөрөв дэх тунг хийхээр төлөвлөж байгаа.
-5-11 нас хүртэлх хүүхдүүдийг хэзээ вакцинд хамруулах вэ. Салбарын сайдын зүгээс яаралтай хамруулахаар судалж буйгаа ярьж байсан л даа?
-АНУ хүүхдэд вакцин хийж эхэлсэн. Манай улсын хувьд энэ насны хүүхдүүдийн өвчлөл нэлээдгүй бий. Хийлгэх шаардлагатай байгаа. Салбар зөвлөлүүдээс энэ тал дээр санал авч байна. Одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэрт хүрээгүй. Гэхдээ ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэх байх. Хэчнээн хэмжээний тун вакцин татан авах, хэзээ авах зэргийг ярицаж байгаа. Миний зүгээс бол 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай гэх байр суурьтай байна.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
АНУ тэгж байна ингэж байна л гэх юм эргүүнүүд.
Юугаа солироод бгаа юм бэ 3-р тунгаа хийлгэсэн хүмүүс бүгд өвдсөн эргүү малнуудаа
4 дэхь тунгаа хаана очиж хийлгэх вэ? Хийлгэмээр байна шүү
Ёстой л нэг хаана юу хж бга ямар ажил хж баигаагаа ч мэдхгүй гариг андуурчхсан явааа согтуу иастер шг нөхр бна да
Eryyl heviin darhlaatai hyyhed maash hungun,shinj temdegseed bh ch yumgyi edgeed bhd vactsin hiij hereggyi!!hen negen tom hynd haldvar taraana gej yu yariad bgan?tiim yum bhgyi.bsn ch uuriiguu hamgaaluulhiin tuld hyyhdeer tug tahisantai ijil zyil gej bodoj bn!hiilgeh hyselteinyyd ni hiilgene l biz.albadaj homroglono gej bhgyi shy.tegeed ch ter DEMB chin hyyhed zaluust odoogoor hiih shaardlaggyi gej medegdeed bhd ta nar muu ulun sheesnyyd yagad tom tolgoilood bgiin?DW deer haraarai. Hiilgehgyi hymyysiihee toog tootsooroi
Энэ нэг тэнэг юм вакцин хийлгэ л гэх юм. Өөрөө 10 дах вакцинаа хийлгээд яв л даа. Ажил хийсэн дүр эсгэж ингэж аргаа браха ч гэж. Чадваоргүйгээсээ болж халдварыг хяналтаас алдчихаад одоо вакцин л бүхнийг шийднэ гэсэн мунхаг тулгалтаас өөр юм бодохоо байж. Ядахдаа Меркийн эмийг оруулж ир л дээ. Хүмүүс нас бараад байхад тэр эм л аварч байна. Гэтэл баталгаагүй арбидол, ремдизвир зэргээр аргацаах гээд байгаа чинь нас баралтыг зогсоож чадахгүй байна.