Хятадын Хэйлунцзян мужийн Хэйхэ хотод ковидийн халдвар өдөр бүр илэрсээр байна. Тус хотын захиргаанаас өнгөрсөн Бямба гарагт хүнсний агуулах, складад хадгалагдаж байгаа орос бараанд шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээгээр ОХУ-аас орж ирсэн 4 төрлийн барааны хайрцаг, сав, баглаа боодлоос коронавирус илэрчээ. Үүнд: шоколад вафли KONTI (8-р сарын 4-нд үйлдвэрлэсэн тэмдэгтэй), печенье KONTI (мөн 8-р сарын 4), чихэр KONTI (8-р сарын 17), хуурай сүү (2020 оны 10-р сарын 8) бараанууд хамрагдаж байна. Халдвар илэрсэн барааны хэмжээг мэдээлээгүй байна. Дээр дурдсан бараатай дэлгүүр, хувь хүмүүсийг бараагаа битүүмжлэн, далд хийж, холобгдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулсан байна.
Аравдугаар сарын 27-ноос хойш тус мужид халдварын шинэ тохиолдол 270 бүртгэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )