Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон орон “Хөл хорио тогтоох” бодлогоо цуцалж байгаа хэдий ч Хятад улсын хувьд халдвар тархахаас урьдчилан сэргийлж, хянах бодлогоо хэрэгжүүлсээр байгаа юм.
Яагаад гэдгийг Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны Цар тахлын эсрэг ажлын удирдах багийн мэргэжилтнүүдийн ахлах Лян Ваньнянь сэтгүүлчдэд тайлбарлалаа.
Лян Ваньнянь “Халдвар тархахаас урьдчилан сэргийлж хянах гэдэг нь халдварын тохиолдол огт гаргахгүй гэсэн явдал биш. Харин одоогийн шат үед эрт илрүүлж, эрт эмчилж, эрт зохицуулан, цар тахал нийтэд дэгдэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Иймээс “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлого нь дотооддоо халдварын тохиолдол батлагдсан үеийн урьдчилан сэргийлж хянах бодлого юм. Дотооддоо халдварын тохиолдол батлагдаагүй нөхцөлд сэрэмжлүүлгийн удирдах системийг ажиллуулж, дотооддоо халдварын тохиолдол батлагдвал “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлого хэрэгжүүлэн, цаг алдалгүй илрүүлэн, зохицуулж, оновчтой хянан, үр дүнтэй эмчилнэ. Одоогийн Хятадын нөхцөл байдалд “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлого нь үр дүнтэй сонголт, хэт эрт хөл хориог цуцлах нь урьдчилан сэргийлж хянах анхны амаргүй олсон амжилтаа бүтэлгүйдүүлэх эрсдэлтэй. Олон улсын практик туршлагаас харахад хэт эрт хөл хориогоо цуцалснаас болж цар тахал дахин дэгдэж, өвчин хүндэрч, нас баралт нэмэгдсэн байна. Хятад улс дараагаар цар тахлын нөхцөл байдлын дагуу урьдчилан сэргийлж хянах бодлогодоо тохируулалт хийнэ” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )