Даатгалын компаниудын “лобби” Т.Аюурсайханаар тогтохгүй ард түмнийг ялж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

-Даатгалын гэрээ албадлагын бус сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой-

 Даатгалын компаниуд УИХ-д хэдэн ч төлөөлөлтэй юм, бүү мэд. Ямартай ч даатгалын компаниуд улс төрд хамгийн нөлөөтэй гэдэг арилжааны банкнаас дутахгүй гэдгийг УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Нөгөө талаар Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд бараг бүгд дэргэдээ хараат даатгалын компанитай болчихсон. Тиймээс сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой даатгалын гэрээ өнөөдөр Монгол Улсад албадлагын шинжтэй хэрэгжиж байгаа. Энэ удаад Монгол Улсын иргэн автомашин авсан л бол заавал хийлгэдэг жолоочийн хариуцлагын даатгалыг хөндье.

Өнөөдөр хуулийн хүчээр хийгдэж буй жолоочийн хариуцлагын даатгал жолоочийг хариуцлагажуулах бус Монгол Улсын иргэн жолоо барьсныхаа төлөө заавал аль нэг компанид мөнгө төлөх үүрэг хүлээдэг. Гэвч хариуцлага алдсаных нь төлөөсийг даатгалын компани бус өөрөө үүрэх нь олонтаа. Санхүүгийн зохицуулах хороо энэ талаарх санал гомдолд дарагддаг боловч иргэний талд шийдвэрлэдэг нь цөөн. Тус хорооноос гаргадаг Өргөдөл, гомдлын судалгаанаас үзэхэд, нийт гомдлын 90 орчим хувь нь даатгалын компаниас нөхөн төлбөрөө гаргуулж чадаагүй жолооч нарынх байдаг аж. Энэ нь даатгалын компаниуд нөхөн төлбөр гэрээний эрхээ эдлэх гэсэн  жолоочийн хүсэлтийг биелүүлэлгүй олон хоногоор залхаадаг, эсвэл бичиг баримтын алдаанд дөрөөлөн давуу байдал үүсгэдэг зэргээс хамаарч байгаа. Эцэст нь хэрэглэгч буюу иргэн хохирдог.

Харин даатгалын компани нэгэнт хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгчидтэй учраас гэрээндээ нэг талын давуу байдал үүсгэдэг гажиг тогтолцоо хэрэгжиж байна. Нөхөн төлбөрийн хувьд авах хүн бөхийж, өгөх хүн гэдийх жишээний. Уг нь даатгал бол гэрээний бизнес. Тэгвэл гэрээ сайн дурын үндсэн дээр үзэглэх ёстой гэдэг зарчим энэ мэтээр жолоочийн хариуцлагын даатгалд алдагдаж ирлээ. Үүнийг УИХ-ын түвшинд л хуульд өөрчлөлт оруулах замаар засаж сайжруулах боломжтой. Тиймээс УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нарын 20 гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийг шинэчилсэн найруулсан.

Тэдний санаачилсан хуулийн төслийн агуулга маш энгийн. Даатгалын компаниуд жолооч нарыг албан журмын даатгалд хамруулснаар жилд 30 тэрбум төгрөг төвлөрүүлдэг боловч нийгэмд зам тээврийн ослын тоо буурахгүй байгааг харгалзсан байна.  Мөн жолооч нар ийм зардал гаргасан ч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгааг засаж сайжруулах ойлгомжтой бөгөөд зарчмын асуудлуудыг хөнджээ. Цаашлаад төрийн дэмжлэг дээр хүчээр тогтож буй даатгалын салбарыг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлийн тулгуур гурван баганын нэгийг бат суурьтай болгох гэх мэт алсуураа үр өгөөжөө өгөх зорилго агуулж буй. 

Дээрх агуулга тоон мэдээллээр ч батлагдаж байгаа. Даатгалын компаниуд нийт төвлөрүүлсэн 30 тэрбум тэрбум төгрөгийнхөө 30 хүрэхгүй хувийг нөхөн төлбөрт олгодог гэсэн тоон мэдээ байна. Нөгөө талдаа жолоочийн албан журмын даатгалын зах зээл жилээс жилд өсөж байгаа бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй автомашины тоо нэг сая давсан. Тэдгээрийн 700 мянга орчмыг  жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулжээ.

Харин зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд 28 мянга орчимд хадгалагдсан байна.  Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын тоо нийт даатгуулагчдын ердөө 4-5 хувийг эзэлж байгаа аж. Үлдсэн хэсэг нь даатгалын компанид цэвэр орлого оруулдаг гэсэн үг. Жолооч тухайн жилд  осол аваар гаргаагүй байлаа гэхэд, ганц ч төгрөгийн буцаан олголт авдаггүй. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгаар осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж буйг хуулийн танилцуулгад дурджээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжсэн. Хэлэлцэх явцдаа засаж, сайжруулан амьдралд бүр сайн нийцүүлэх санал санаачилга гарч байлаа. Гэтэл даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгалын сул орлогоо алдахгүйн тулд хуулийн төслийг бүхэлд нь харлуулах ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Улмаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд МАН-аас завсарлага авсан юм.

Өчигдөр тус бүлгийнхэн  УИХ-ын гуравны нэг буюу 20 гаруй гишүүний дэмжсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Бүлгийн улс төрийн шийдвэрийн цаад агуулгыг харвал,  даатгалын компаниудын “лобби” Т.Аюурсайханаар тогтохгүй ард түмнийг ялж байгаа нь илт байгаа.  Уг нь бүхэл бүтэн даатгалын салбар зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаар хэмжигдэхгүй шүү дээ. Даатгалын компаниуд үйлчилгээгээ сайжруулаад, хэрэглэгчээ татаж чадвал арилжааны банкнаас дутахгүй зах зээл байгааг бүх төрлийн судалгаа харуулдаг.

Монголд даатгалын салбар тэр нөөц бололцоогоороо хөгжих ёстой бөгөөд төрөөр хамгаалуулж, хуулийн хүчээр татаас авч хөлжих ёсгүй. Чөлөөт зах зээлийн зарчмаараа санхүүгийн салбарт хүчээр үүсгэсэн хиймэл хөөс хэзээ нэгэн цагт олон нийтийн оролцоотойгоор хагарч таарна. Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгийг  хүчээр хувийн компанид хуваарилах гэж байгаа явдал үүнтэй яг ижил.

Төгсгөлд нь даатгал гэж юу, даатгал ямар байх ёстой гэдгийг анх жолоочийн албан журмын даатгалыг эхлүүлж байсан үе эргэн очиж санахад илүүдэхгүй. Хүний амьдрал, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн шалгарсан аргыг даатгал гэж үздэг. Даатгалын компани эрсдэл тохиолдох үед нөхөн олговор олгох нөхцөлтэй гэрээг санал болгож, харин даатгуулагч нь түүнийг худалдан авдаг.

\Энэхүү гэрээг худалдах болон худалдан авах үнэ нь даатгалын хураамж юм.  Гэтэл Монгол дахь даатгалын үйлчилгээ эрсдэлийг бууруулж, хохирлыг богино хугацаанд нөхөх үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж байна уу. Та даатгалын компанид төлсөн хураамждаа таарсан үйлчилгээг буцаан авч чадаж байна уу гэвэл, маш эргэлзээтэй. Энэ эргэлзээг хэрэглэгчийнхээ эрх ашгийг дээдэлж чадсан  даатгалын салбар л арилгаж чадна.

Т.Аюурсайхан: даатгалын Компаниуд жолоочийн хохирлыгбарагдуулахад туйлын хойрго хандаж байна

-Төр албан журмаар, албадлагын аргаар нийт жолооч иргэдээс мөнгө хурааж, 14 компанид    ашиг орлого болгон өгсөөр 10 жил боллоо.  Даатгалын 14 компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас жилдээ нийт 30 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төрийн оролцоотойгоор татвартай адил албадлагын аргаар төвлөрүүлдэг бол үүний 50 орчим хувийг жолооч нарт нөхөн төлбөрт олгодог байна. Гэтэл энэ их орлогыг төвлөрүүлдэг ихэнх даатгалын компаниуд жолооч нарын хохирлыг барагдуулахад туйлын хойрго бөгөөд хохирлыг бүрэн гүйцэд үнэлүүлж, барагдуулдаггүйгээс гадна олсон ашгаасаа зам тээврийн ослыг бууруулах үйл ажиллагаанд огт мөнгө зарцуулдаггүй юм.  Монгол Улсад даатгалын компаниуд арилжааны нийт 16 төрлийн 68 бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгааг хууль санаачлагч гишүүд огт хөндөөгүй. Даатгалын компаниуд зах зээлийн зарчимд нийцсэн эдгээр үйлчилгээгээ үзүүлсээр байх болно. 

 Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжихгүй

-УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Уг хуулийн төсөл  хоёр чиглэлээс бүрдэж байгаа гэж бид ойлгож байна. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, дээрх сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэх. Энэ асуудлыг МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонх Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэмжихгүй байгаагийн шалтгаан нь энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж, тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. 

Д.Ганбат:  Хувийн хэвшлийн 17 даатгалын компани шаардлагад нийцэхгүй байна

-Жолоочийн даатгал дээр ярилцах зүйл байна. Монголд нэг сая орчим жолооч байгаа. Үүний 631 мянга нь даатгалын хуульд хамрагдсан байна. Хувийн хэвшлийн 17 даатгалын компани ажиллаж байгаа ч тэд шаардлагад нийцэхгүй байна. Иймээс хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Мөн Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Хувийн хэвшлийг дэмжээд байгаа юу, үгүй юу. Монгол Улсын Сангийн сайд энэ хуулийг дэмжихгүй байгаа гэж хэлсэн. Олонхын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ. Байр сууриа тодорхой болго.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүннү(202.179.25.247) 2021 оны 11 сарын 18

МАН-ын бүлэг гэдэг чинь худийн даатгалын компаниудын халаасанд байдаг юм биш үү? Энэ хуулийг засаж даатгуулагч нарт ашигтай байхаар батлах байсан юм. Одоо даатгалын компаниуд 70 хувийн ашигтай байна. Шинэчилсэн хуулиар 70 нь жолооч нарт 30 нь компанид очих ёстой байсан юм. МАН-ны бүлэг ард түмнээ хорол байна.

0  |  0
Даатгал зайл(202.9.47.40) 2021 оны 11 сарын 17

Луйварчид л бдагшд. Хүчээр мөнгө авчаад эргүүлж өгдөггүй

0  |  0
Үнэн(64.119.26.41) 2021 оны 11 сарын 17

бас тэр даатгуулагч нь өөрөө 10% хариуцна гэдэг нь үнэн тэнэг юм байна лээ.\nХүчээр даатгалд хамруулж 100% төлбөрөө авчихаад осол гарсан бол даатгуулагч нь 10% өөрөө хариуцна гээд 90% үнэлгээний төлбөр өгдөг. Бас тэр үнэлж байгаа гээд хагас дутуу үнэлнэ. За тэр яахав гэтэл нөгөө даатгалын урдаа барьсан компани ч мөн адил төлбөрөө шилжүүлэхгүй бараг 20 гаран хонодог. Гэтэл даатгал хийлгээгүй бол иргэдийг 50,000₮-өөр торгодог. Гэтэл даатгалын компаниуд төлбөрөө шилжүүлэхгүй 20 гаран хонож болоод байдаг шаас. Манай Монгол улс гэж үнэндээ африктай ижил шахуу болсон лалрын улс дөө

0  |  0
Зочин(66.181.161.11) 2021 оны 11 сарын 17

Яана даа? Төрийнхээ муу муухайг дээр дооргүй ярина. Тэгсэн хэрнээ тэр төр нь даатгалыг нь хийгээд эхэлбэл илүү их мөнгийг илүү богино хугацаанд өгчихнө гэж итгэж л байдаг. Уул нь хувийн хэвшил нь хийдгээрээ хийгээд дотроо өрсөлдөөд цааш хөгжөөд явбал тэр нь дэвшил баймаар...

0  |  0
1(119.40.103.6) 2021 оны 11 сарын 17

Д.Тогтохсүрэн чи ард түмнийхээ санаа бодолд тулгуурлаж үг дуугарч байлдаа. Ард түмнмй эрх ашиг юу юунаас дээгүүр гэдгийг ухаарач

1  |  0
1(119.40.103.6) 2021 оны 11 сарын 17

МАН-ын бүлэг ард түмэнд өгсөн амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Иймээс Аюурсайхан нарын төслийг дэмжих ёстой шүү\n

2  |  0
Зочин(192.82.71.39) 2021 оны 11 сарын 17

Өөрийнхөө даатгалын компанийг үхэн хатан хамгаалж байгаа Доржханд гэгчийг ҮХЦ-д өгч гишүүнээс нь огцруулах хэрэгтэй.

3  |  0
ЗОЧИН(66.181.185.36) 2021 оны 11 сарын 17

Даатгалын гэж луйвирийн компаниуд хүн датгуулаагүй байхад орон сууцны мөнгөнөөс сар бүр хэдэн мянгаар дур мэдэн аваад тэр мөнгөө буцааж өгөөрэй. 40 мянгатын байр. Хороо хоринтойгоо үгсэж зөндөө идсэн. Байрны мөнгөн дээр төлбөр дандаа гарсан байдаг. Даатгал луйвир гэсэн хоёр ойлголт нэг юм Монголд .

2  |  0
тожоо(103.212.116.202) 2021 оны 11 сарын 17

доржханд гэх мэт лаларуудыг дийлэхгүй юмдаа. дахиж битгий сонгоорой гэхэд аягүй бол гаргаад л ирнэ.бид нарын хохь юмдаа.доржханд мэт нь машин доогуур орвол сая нэг санаа амарна.

2  |  0
mgl(103.9.90.130) 2021 оны 11 сарын 17

ард түмэн нь эргүү мал шиг байхад луйварчид даварсаарл бн. ганц нэг Аюурсайхан Даваасүрэн шиг шудрага юмны төлөө явж бгаа гишүүдээ дэмжмээр бнаа.

2  |  0
зочин(202.72.240.53) 2021 оны 11 сарын 17

Энэ 14компанын ард улс төрчид ард түмэнийг шулж байгаа нь ойлгомжтой хүчээр даатгадаг орон монголоос оор хаана ч байхгүй луйврчип

2  |  0
зочин (150.129.142.89) 2021 оны 11 сарын 17

ТЭГЖ БАЙХДАА ТААРСАН АРД ТҮМЭН

0  |  0
зочин (150.129.142.89) 2021 оны 11 сарын 17

ТЭГЖ БАЙХДАА ТААРСАН АРД ТҮМЭН

0  |  0
Top