Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах найруулагчийн багийг сонгов.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжжээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна гэдгийг онцолсон. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг онцлов.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ наадмын нээлт мундаг найруулагч найруулах тусмаа улам ойлгомжгүй, утгагүй, гоё ганган хувцаснаас цаашгүй юм болоод байдаг юм биш үү
Үзэх юм байдаг гэж үү ?
Үзэх юм байдаг гэж үү ?
ene uhna uudtei yum hiij chadah u uleg bolson zuilee jil bur davtana shine yum uzej harj bgaa ulsiin nudiig baysgah uramtai dahin davtagdahgui chanartai zuil hiigeesei