Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй боллоо

43 минутын өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй боллоо.

Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 15-наас 30-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай иргэдэд нээлттэй байх бөгөөд өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна.

Иймд та бүхэн Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, цэвэр агаарт чөлөөтэй алхаж, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэхийг урьж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top