Говь-Алтай аймгийн Тайшир суманд газар хөдөллөө

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд өнөөдөр /2026.10.15/ 08:38:29 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top