Аравдугаар сарын 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус дулаан байна. Бусад нутгаар +2...+7 градус дулаан байх төлөвтэй.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур +3...+5 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. +4...+6 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +2...+4 градус дулаан байна.
Иймд иргэд, жолоочид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )