Өнөөдөр 2026.10.15. Энэ оны 288 дахь өдөр бөгөөд он дуусахад 77 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандаж, 18 цаг 06 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 5 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн гараа угаах өдөр, Олон улсын хөхний эрүүл мэндийн өдөр, Дэлхийн цагаан таягтны өдөр тохиож байгаа бол Чили Эмээ, өвөөгийн баяр, Бразил Багш нарын баяр,Энэтхэг Оюутны өдөр, Тунис Нүүлгэн шилжүүлэлтийн өдөр, Камбож Хаан эцгийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Ангараг гарагийн хоёр дагуулыг нээсэн АНУ-ын одон орон судлаач Асаф Холл, Германы философич Фридрих Ницше, “Загалмайлсан эцэг” романы зохиогч Марио Пюзо, Норвегийн бөх, дэлхийн олон удаагийн аварга Ярл Магнус Риибер нар мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1570 оны энэ өдөр Пёньян хот байгуулагджээ.
1582 онд Ромын Пап XIII Григорий Григорианы хуанлийг нэвтрүүлжээ.
1666 оны энэ өдөр Английн хаан II Чарльз анх удаа хантааз өмсөж, шинэ мода дэлгэрүүлэв.
1932 оны энэ өдөр Энэтхэгийн иргэний агаарын “Air India” компани анхны нислэгээ үйлджээ.
1962 онд Карибын хямрал: Трукт байрлуулсан АНУ-ын цөмийн пуужингаас болж ЗХУ, АНУ-ын хооронд зөрчил эхлэв. Дэлхий дахин цөмийн дайны ирмэгт тулж ирлээ.
1992 оны энэ өдөр цуврал алуурчин Андрей Чикатило 52 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдав.
2000 онд Парис хотноо 40 кв м талбай бүхий Хайрын ханыг нээжээ. Ханан дээр “Би чамд хайртай” гэсэн үгийг 311 хэлээр бичсэн байна.
2003 оны энэ өдөр Хятад улс анхны нисгэгч бүхий “Shenzhou 5” хөлөг хөөргөв.
2006 оны энэ өдөр Ирак дахь “Аль Каида” бүлэглэл Исламын улс бүлэглэл байгуулагдсан тухай зарлав.
2013 оны энэ өдөр Филиппинд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 215 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )