.png)
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр нийт 1997 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 726, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 16, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 60, хулгайн 13 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 93 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 45 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )