АТГ | Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

2025 оны 06 сарын 18

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 111 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Уул уурхайн салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулж үнэлгээ хийх” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu