Улсын их баяр наадмаар 8 хоног амарна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 18

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.

Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.

Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар 8 өдөр амрахаар боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(202.9.46.226) 2025 оны 06 сарын 19

Бүгдээрээ сайхан наадаарай.

0  |  0
Оогий(202.9.46.226) 2025 оны 06 сарын 19

Мөнгөтэй улс ч яахав,мань мэт өвчтэй дээр нь идэж уух юм нь ховор. Ажил төрөл олдохгүй, сүүлдээ хайхаа больсон, манай дүү хагас жил хайсан одоо хайхгүй хоосон л байж байя.

1  |  0
999(59.153.113.159) 2025 оны 06 сарын 18

ОО

0  |  0
999(59.153.113.159) 2025 оны 06 сарын 19

Монголчууд баяр наадамаас өөр хийх ажилгүй болж мөхөлрүү явж бна. Дэлхийн аль ч оронд ийм олон хоног баяр хийдэггүй байх.

0  |  1
Close menu