БНХАУ-ын Эрүүл мэндийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагт буюу Даваа гарагт Хятадын эх газрын хэсэгт коронавирусний дотоодын халдвар шинээр 11 илэрсэн байна. Халдварын тоо буурч, цар тахал намжиж эхэлжээ.
Шинэ 11 тохиолдлын 7 нь Ляонин, 2 нь Хэйлунцзян, Бээжин, Юньнаньд тус бүр нэг бүртгэгдсэн байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 11 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Сүүлийн 24 цагт ковидийн удмаас хүний амь эрсдсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )