ОХУ-ын Хүн амын тооллогынхон халдвар тараасан уу

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Манай хойд хөрш ОХУ-д 2021 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 14 хүртэл хүн амын тооллого явуулсан билээ.

Оросын Статистикийн газрын тэргүүн Павел Малков энэ сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийхдээ “Нийт 314 мянган хүн тооллогын комисст ажилласан. Нохойд хазуулах, хүнд зодуулах, гэмтэх, эд хөрөнгөө алдах зэрэг 140 тохиолдол гарсан. Тэдэнд бүгдэд нь даатгал олгоно. 314 мянган тоологчоос 5000 нь өвчин туссан. Үүний 3000 хүн нь ковидийн халдвар авсан” гэж мэдээлсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлийн бай болоод байна.

Цахим сүлжээнд цар тахлын үед хүн амын тооллого яагаад хийх болов, тооллогын комиссынхон өөрсдөө халдвар авснаас гадна тэр халдвараа хэдэн айлд тараасан бол, ковид туссан мэргэжилтэнд даатгал төлөх ёстой юу, харин тоологчоос халдвар авсан хүнд хэрхэн даатгал өгөх вэ, хэн тэдэнд халдварын үед айл хэсээд явахыг зөвшөөрсөн бэ, вакцинд хамрагдсан байсан уу зэрэг шүүмжлэл ид өрнөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top