"Бүрэн Монгол" төслийн бөхийн барилдаан 21-нд болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, "Бүрэн Монгол" төслөөс хамтран зохион байгуулах Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны 11-р сарын 21-ний Ням гарагт 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны үеэр үзэгчдийн дундаас 3 азтан тодруулах бөгөөд азтанууддаа

1. “Чикаго” спорт барааны дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг,

2. Дунд гарын “хас” чулуун хөөрөг,

3. Супер азтанд Монгол улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн адуун сүргээс хээр зүсмийн морь бэлэглэх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.16.105) 2021 оны 11 сарын 19

Солиорчихсон юм ярих юм, хөөрөг морь өгнө ч гэх шиг, амьтаны шунал дээр тоглож заал дүүргэж дэглэм зөрчих гээд байна уу

0  |  0
Top