БҮРЭН МОНГОЛ | Т.Цогтбаатар: Миний ажил хэр баргийн хүний хийх ажил биш

2023 оны 06 сарын 08

“БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ЗАВХАН АЙМАГТ

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 


2017 оны аравдугаар сар. Намар оройн цаг. Өндөрлөг газраараа цас унасан байлаа.

Аравдугаар сарын 20-ний өдөр Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй уулчин Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж, аравдугаар сарын 21-ний өдөр буулт хийх үедээ 17 уулчин сураггүй болсон гэсэн мэдээлэл, дуудлага иржээ... Цагдаа, Онцгой, Цэргийн ангийн бие бүрэлдэхүүнтэй дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажилласан байна.

... Шинжээч эмчийн туслахын ажлыг хийхэд бие, сэтгэл зүй болон оюун санаанд хүнд. Очиж байгаа орчин нөхцөл хүндрэлтэй байдаг. Энэ л хүн бүрийн зориглоон сонгоод байхгүй мэргэжлийг Цагдаагийн ахлагч Т.Цогтбаатар сонгон ажиллаж байна.

Нэгэнт эх орон, төрдөө тангараг өргөж, хууль ёсны дагуу ажиллаж яваа түүнд хэзээ ч тушаал ирж магадгүй тул цаг ямагт бэлэн байх ёстой. Унтах нойр,  идэх хоолоо умартан зүтгэх түүнийг “Бүрэн Монгол” төслийн баг сонгосон нь туулийн нүдээ олсон сонголт байлаа.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top