БҮРЭН МОНГОЛ I Д.Алпамыс: Эх орон хаана дуудна, тэнд би бэлэн

2023 оны 03 сарын 10

“БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ
 

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 

Өндөр хөх сарьдгууд, үүлс ороосон мөнх хайрхад, цавчим өндөр хадан хясаа, бүргэд чуулах Өлгий нутгийн зүг "Бүрэн Монгол" төслийн баг зорьж, эх орныхоо зэвсэгт хүчний салбарт хүчээ өргөж яваа нэгэн залуу гэр бүлийг онцолсон юм.



Нэвтрүүлгийн гол дүрийг Д.Алпамыс гэдэг. Тэрээр ахмад цолтой. Ажилсаг, хөдөлмөрч казах түмний төлөөлөл болсон мянга мянган залуусын нэг.

Д.Алпамыс бага байхаасаа мөрөөдсөн эх орноо хамгаалах цэргийн албаны хүн болно гэсэн зорилгодоо хүрч, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн, эх орны хүү болон хүмүүжсэн, Монгол Улсын зэвсэгт хүчинд 10 дахь жилдээ ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчин юм.

Тэрээр гэр бүлийнхээ гурав дахь үеийн цэргийн албаны хүн. 2013 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, Зэвсэгт хүчний 0328 дугаар тусгай салбараас ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш Хөвсгөл аймаг дахь Зэвсэгт хүчний 0321 дүгээр тусгай салбарт Салаан захирагч, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 0103 дугаар тусгай салбарт Захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, 2022 оноос Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт томилогдон ажиллаж байна.

Д.Алпамыс "Нутагтаа ирээд ажиллаж амьдарч байгаадаа баяртай байна. Гэхдээ хэр удаан байхыг таашгүй. Цэргийн тангараг өргөсөн бид тушаал гарвал “Мэдлээ, гүйцэтгэе” гээд, дараагийн анги, салбар руу гаа үүрэг гүйцэтгэхээр явдаг. Тиймээс дээд шатны байгууллагууд дараа хаашаа томилохыг мэдэхгүй. Томилсон хугацаанд нь явахад бэлэн" хэмээх нь аргагүй л тангараг өргөсөн эх орны хүүгийн үг байв.

 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.49) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
DR. PRADHAN(197.211.53.49) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Уншигч(192.82.88.110) 2023 оны 03 сарын 10

Бүрэнтөгс аваргадаа талархая, буян тань дэлгэрч явах болтугай, зарим аваргууд ч дээ өөрийгөө ч авч явж чадахгүй шунал, өгөө аваа, өс хонзон, шазуур зууж шилбэлзсэн нөхдүүд байх шиг.

0  |  0
Баяр хүргэе.(66.181.161.198) 2023 оны 03 сарын 10

Сэтгэл гэж агуу аварга юм аа.\nӨөртэйгөө адилхан залуусыг жаахан дэмжчихвэл амьдралаа аваад явчихна гэж итгэж найдаж сонгож байгаад талархууштай. Өөрөө ч бусдын дэмжлэг авч босч ирсэн хүн зовлонг нь ойлгодог байх. Цаашдынх нь ажил, амьдрал, спортын замналд нь өндөр амжилт хүсье Өндөр аваргадаа.

0  |  0
монгол(103.10.23.89) 2023 оны 03 сарын 10

ямар сайхан юм бэ сэтгэл маш их хөдлөж байна сайн сайхан бүхнийг хүсье

1  |  0
Дэмбэрэлдагва(202.9.40.199) 2023 оны 03 сарын 10

Алпамыст баяр хүргэе, улам их амжилт хүсье

1  |  0
эрдэнэ(202.179.15.130) 2023 оны 03 сарын 10

сэтгэл зүтгэлтэй багахан дэмжлэг үзүүлчих шаардлагатай залуусыг дэмжих . . . ёстой гоё сонсогдож байна аваргад талархал илэрхиийлье бүгдэд амжилт ерөөе.

2  |  0
Top