ОХУ-ын Монголтой хил залгаа Өвөр Байгалийн хязгаарын Онон аймагт малын шүлхий өвчин гарлаа. Тус хязгаарын амбан захирагч Александр Осипов хязгаарын халдвар гарсан нутаг дэвсгэрт онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ.
Мэдэгдэл ёсоор Красная Ималка, Новая Заря, Усть-Ималка, Баян цагаан тосгон болон эдгээр суурингаас 20 км зайд хөл хорио тогтоосон байна. Хорионд байгаа тосгодоос мал, шувуу, мах, сүү, малын тэжээл гаргахыг хоригложээ.
Өнгөрсөн есдүгээр сард Өвөр Байгальд зээр гөрөөс олноороо үхэхэд нутгийн малчид Монголоос ирсэн зээр шүлхий өвчин авчирлаа гэцгээж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
ХЯТАД РУУХИЛ ЗӨРЧӨӨД ОРЖ ИРСЭН ЗЭЭРНҮҮД АН АМЬТАДА ДЭЭРЭЭ ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ