COVID-19: Хятадад 24 цагт 4 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу Бямба гарагт эх газрын Хятадад ковидийн дотоодын халдварын 4 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс 3 нь Ляонин муж, 1 нь Юньнань мужид илэрчээ. Өвөр Монголд халдвар илрээгүй.

Мөн өдөр гадаадаас ирсэн 13 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top