Бүрэн Монгол төслийн барилдаанд харцага Б.Цэдэнсодном түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулсан барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном долоо даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв.
 


Их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.

Барилдаанд хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүд зодоглосон нь бас нэг сонин байлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв.
 


Барилдааны үеэр ггурван азтан тодруулсан агаад Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Баттөр хэмээх залуу эхний азтан болж, “Чикаго” спорт барааны дэлгүүрээс 400.000 төгрөгийн худалдаа хийх эрхийн бичиг, дараагийн азтан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Ц.Цэрэнлхагва дунд гарын хас чулуун хөөрөг, супер азтан Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Батсайхан Монгол улсын аварга П.Бүрэнтөгсийн адуун сүргээс хурдан удмын адууны эзэн боллоо. Азтануудыг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, улсын аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар тодруулж, азын шагналыг гардуулж, дурсгалын зураг татууллаа.

Мөн аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол" төслийг дэмжин оролцож буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.105) 2021 оны 11 сарын 22

Муусайн допингчдын явдал хэнд сонин байх вэ дээ

0  |  0
Top