Их Британийн эрчим хүчний томоохон компани дампуурчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Дэлхийн зах зээл дээрх байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас Их Британийн эрчим хүч нийлүүлэгч “Bulb” компани дампуурлаа зарлажээ.

Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж байснаар, тус улсын Засгийн газар “Bulb” компанийг дампуурсан тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Тус компани нь Их Британид эрчим хүч нийлүүлэлтээрээ долоод бичигддэг бөгөөд 1.7 сая хүнийг эрчим хүчээр хангадаг байна.

Тус компанийг худалдан авах боломжтой хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж, тусгай удирдлагад шилжүүлэх амаргүй шийдвэр гаргалаа гэж мэдэгдэлд онцолжээ. Гэсэн хэдий ч Их Британи төдийгүй дэлхий дахинд үүсээд буй эрчим хүчний хямрал хөрөнгө оруулагчдыг болгоомжлуулж байна. Байгалийн хийн бөөний үнэ өндөр байгаа тул эрчим хүч нийлүүлдэг компаниуд ихээхэн алдагдал хүлээж байна гэж мэдэгдэлд дурджээ.

“Bulb” компанийг тусгай удирдлагад шилжүүлснээр хэвийн үйл ажиллагааг нь хангах боломжтой аж.

Байгалийн хийн үнэ огцом өссөний улмаас Их Британид он гарснаас хойш нийт 25 эрчим хүчний компани дампуураад байна.

Top