Ардчилсан намынхан өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Онц их хурлаа зохион байгуулж, улмаар хурлаас гарсан шийдвэр, баримт бичгээ Улсын дээд шүүхэд өгөөд байгаа. Тэд Улсын дээд шүүхээс ямар хариу гарахыг битүүхэн чагнаж суугаа. Тэр тусмаа Х.Баттулга, О.Цогтгэрэл нар битүүхэн айдастай суугаа нь тодорхой. Гэхдээ тэд ийн суух зуур уулзалдсан гэдгийг эх сурвалж дуулгасан ч уулзалт үр дүнгүй болж, АН-ын тамгыг албан ёсоор эзэмшиж байгаа “Тамгатай хутагт” С.Эрдэнэ тамгаа өгөхгүй гэдгээ хэлжээ. Хэрвээ тэр тамгаа өгөхгүй хэмээн гүрийж байгаа бол Улсын дээд шүүх урьд өмнөх шийдвэрээ өөрчлөхгүй л болов уу. Үүнээс гадна “Женко”-гийн талынхны хардаж бичиж байгаагаар бол С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд нөлөөлөх ар талтай учраас тамгаа атгаад үлдэх нь ойлгомжтой болж байх шиг.
“Тамгатай хутагт” тамгаа өгөхгүй хэмээн ундууцсан шалтгаан гэвэл тамгагүй намаас О.Цогтгэрэлийг намын даргад, Л.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргад дэмжсэнээс үүдэж байгаа гэх. Гэхдээ энэ хоёрт дургүй байгаадаа биш байх. Гагцхүү Онц их хурлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, О.Цогтгэрэл нар кампанит ажил өрнүүлж, ихэнх гишүүдээ С.Эрдэнийн эсрэг байхаар хайрцагласанд ундууцсан болов уу. Арга ч үгүй. Эв эеийг хичээнэ хэмээн Онц их хурлаа зохион байгуулахдаа албан ёсны тамгатайгаа байхад гадуурхан хайрцаглаж байгаа хүмүүс тамгаа авчихвал дурсах ч үгүй юм байна гэдгийг хэн ч гадарлана.
Тиймдээ ч Онц их хурлын шийдвэр хүчин төгөлдөр болж, эцэслэн гараагүй байхад ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа зохион байгуулахаар товлосон гэх мэт үл ойлголцол бий. Энэ өдөр олон нам эвлэлдэн нэгдэж өдгөөгийн Ардчилсан нам бий болсон түүхийг хойш сөхөх болно. Хэрвээ Онц их хурлаараа ойлголцолд хүрсэн бол Их хурал дахин хуралдуулах ямар ч шаардлага байхгүй л болов уу. Тэгээд ч С.Эрдэнэ хэрвээ эв эеийг хичээж тамга тэмдгээ нэг талдаа гаргана гэсэн бол Онц их хуралд оролцох байсан. Тэр ойлголцоогүй учраас л Онц их хуралд очоогүй хэрэг.
Санаж байгаагаар Онц их хурлын өмнө тамгатай намын дарга М.Тулгат “Ойлголтын зөрүүгээс болж Их хурлыг хойшлуулах санал олон удаа гаргасан ч ойшоож авч үзээгүй” хэмээж байв. Мөн “Тамгатай хутагт” “Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. АН-ын дүрэм, цаашид ажиллах зарчим, ямар асуудал үүссэн, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ.
Аливаа хурлаас шийдвэр гарч хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд хурал ч мөн ялгаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Тиймээс талууд харилцан зөвшилцөж байж хуралдана, яарах хэрэггүй” гэх утгатай байр суурийг ч илэрхийлж байгаа нь Улсын дээд шүүхээс ямар хариу гарахыг хэлж байна. Дээрх хоёрын байр сууринаас харахад Онц их хурлыг хүч түрэмгийлэн зохион байгуулсан гэх утга цухалзана.
Ийм цаг үед дахиад л АН-ын акулууд дундаа толхилцож эхэлсэн нь “Тамгатай хутагт” Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар ойлголцоогүй гэсэн үг болж таарна. Ерөнхийдөө дундын бүсийн нөхөд гүйлдэж, энд тэнд байр сууриа илэрхийлээд ч байх шаардлагагүй юм. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр л тохиролцоход энэ намын асуудал шийдэгдэх гээд байгаа юм шүү дээ. Түүнээс бус дарга хэмээн гүйлдээд байгаа М.Тулгат, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр энэ тэр бол үүнд тэгтлээ хамаарахгүй. Яагаад гэхээр тамга тэмдгийн зодоон зөвхөн ах нарын дунд өрнөж байгаа юм. Тэд бол зүгээр л дарга нэртэй халхавч гэдгээ мэдэж байгаа болов уу. Үүнд хөрөнгө мөнгө, намын дотоод дахь нэр хүндээрээ хамгийн ихээр хохирч байгаа хүн нь О.Цогтгэрэл юм. Хэдэн ах нарын дунд л үрэгдэж байгаа нөхөр.
С.Эрдэнэд гэдийх бүрэн эрх нь бий. Өдгөө байгаа баримтаас нэг зүйл харах хэрэгтэй.
Дээд шүүхэд буй улс төрийн намуудын бүртгэлд “2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн АН-ын VII Их хурлын гуравдугаар тогтоолоор АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор бүртгэсэн” гэж тэмдэглэсэн нь гарцаагүй бий. Харин дараа нь “АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийн 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. Дээд шүүхийн нэгдүгээр сарын 14-ний өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан” хэмээжээ.
Ингэхээр одоогоор С.Эрдэнэ хүчин төгөлдөр тамгатай хүн. Гэдийх бөхийх эрх нь бий. Тиймээс Онц их хурлаас гарсан шийдвэр бусад баримт бичгийн дагуу бүртгэлд өөрчлөлт орохоор бол, шинэ дарга, удирдлага, дүрмийн асуудлыг Дээд шүүхэд С.Эрдэнэ л төлөөлнө гэсэн үг.
Ардчилсан нам түүхэндээ олон удаа оволздог ч тартагтаа тулж байгаагүй. Тэдний бодлогогүй замнал нь ийм байдал хүргэлээ. Учир нь Ардчилсан нам зөвхөн хувь улстөрчдийн амин эрх ашиг дээр оршин тогтнож байснаас ардчиллын үнэт зүйл, түүнийг тээгч гишүүд, энэ нийгмийн төлөө нэгдэж байгаагүйг бүгд мэднэ. Энэ нь олон намын нэгдлээс бүрдсэнтэй ч холбоотой байж болно. Нөгөө талаар олон намд хуваагдан данслагдаж байсан нөхөд өөр өөрийн эрх ашгаа уралдуулж ирсэн учраас АН хэмээх айлыг ийнхүү доройтолд оруулсан. Мөн Ардчилсан намыг ардчилал хэмээн харагдуулахыг хичээн, муйхарлаж ирсэн нь дэмжигчгүй болгосон хэрэг. Арга ч үгүй. Ардчилсан нам л 30 гаруй жил дан ганц үзэл бодлын дагуу явж ирсэн гээд байгаа болохоос бус 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн нам хэмээх улс төрийн хүчнүүд нэгдэн байгуулагдсан нам юм. Ийм хэмжээний эрх ашгууд дундаа мөргөлдөж байхад гал гаралгүй яахав.
Анх 2000 онд олон нам нэгдэн, Ардчилсан намыг байгуулж байхад анхны даргаар нь ажиллаж байсан Д.Дорлигжав С.Эрдэнийн талд байгаа. Тэр байр сууриа ил гаргахгүй байгаа ч шууд дэмжиж байгаа хүний нэг. Дараагийн дарга МҮДН М.Энхсайхан Үндэсний ардчилсан нам хэмээх нэрийг авч гарснаас хойш Ардчилсан намтай нэг туурганд багтахаа больсон учраас хол байж таарна. Гурав дахь дарга, МҮДН гаралтай Р.Гончигдоржийн хувьд ч хөндлөнгөөс оролцоно. Гэхдээ тамгатай талаа дэмжинэ. Харин дөрөв дэх дарга Ц.Элбэгдоржийн хувьд “Тамгатай хутагт”-аа дэмжиж байгааг бид харж байна. Тэгвэл тав дахь дарга “Алтан гадас” Н.Алтанхуяг, МоАХ Х.Баттулга, О.Цогтгэрэл нарыг дэмжиж байгаа. Тэрбээр “Намаа цэвэрлэнэ” гээд байгаа болохоос бус зөвхөн амин хувийн эрх ашгаа л дагаж явдаг хүн. Тиймдээ ч намаа дампуурч, намынх нь нэр хүнд унахаар бие даан нэр дэвшиж байгаа хэрэг. Зургаа дахь дарга, МҮДН угшилтай З.Энхболд ч Х.Баттулгаасаа нүүр буруулж байгааг эх сурвалж дурдаж байсан. Чухам аль талдаа багтаж байгааг мэдэх юм алга. Түүнд “Тамгатай хутагт”-тай нөхөрлөж, фракц хүртэл байгуулж явсан саяхны түүх байгааг бас мартаж болохгүй.
Үүнээс гадна Э.Бат-Үүл гэж үймээний эзэн байгаа ч С.Эрдэнэ дэмжиж байгаа, Ц.Элбэгдоржоо дэмжиж байгаа.
Ардчилсан нам бол мэдээжийн хэрэг 1990 онд байгуулагдаж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Д.Батбаяр буюу Баабар нарын гурван даргын нүүр үзээд нэгдсэн юм. Эдгээр намуудын нэгдэл удам угшлыг дурдаад байгаагийн учир нь тамга тэмдгээ булаалдаж байгаа хоёр талын хэн нь хүчирхэг байгааг л удам угшлаас нь харуулах гэсэн хэрэг. Хэрвээ тамгатай тал тамгаа өгөхгүй хэмээн гүрийвэл АН яах юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 25 )
onigootoi ovgon be chi ylagdsan biz de nahu
7%
tamgaa tevreed uxeesei
tamgaa tevreed uxeesei
Жирийн гишүүн бид Эрдэнээг хөөх санал гаргаж болдоггүй юм уу болдог. Бол хөөх үү
Эрдэнийн тамга хүчингүй шдээ
Эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийн толгойлсон нам гэж юу байхавдээ?бушуухан тарж татан буугдаад шинээр нам байгуулвал бараг нэр цэвэр амьтадаас бүрдэж мэдэх юм
Дуус дуус. Кино төгсөв
Дуус дуус. Кино төгсөв
Женко муу новш энэ намыг бүүр мөсөн газрын хөрснөөс арчиж хаялаа даа.Зөвхөн өөрийнхөө төлөө шүү .Намд төдийгүй улс оронд гай болсон жонхуу чи далд ороод зай болоод өг мэдүү
Баттулга ерөнхийлөгчид маш их баярладаг ахмадуудын өрийг тэглэж өгч сэтгэлийн амар амгаланг эдлүүлсэн хүн шүү
Onts ih hurliig olon tumen onts iheer huleej baij ugtsan ontsgui tuluululuud ug helj olon tumniig ihed durguitsuulav elbegdorj batuul altanhuyg baabar metiin dandaa namaa alsan hulgaichuudiin dahin undiih gesen devjee bolson munherdene batchuluun nariin unen muniig helsen shudarga humuusee kommunist gedeg MAN ch tuuhendee negniigee zodoj janchij huuj tuuj baigaaguigeer huuj ardchilal bish hunt fashist kommunizmruugaa orson dur esgegch ardchikal gedgee batlav manai ardchilsan namiin gishuuded uuriin tolgoi oyun uhaan bna uu ungursun 30 jiliig zadlan bodoj uzdeg humuus bna uu
tarvagan hunii tahaltai anuus nam ustsan
Ene hogiin novsh ichen gej baihgui lalariin shees
Тэгвэл тав дахь дарга “Алтан гадас” Н.Алтанхуяг, МоАХ Х.Баттулга, О.Цогтгэрэл нарыг дэмжиж байгаа. Тэрбээр “Намаа цэвэрлэнэ” гээд байгаа болохоос бус зөвхөн амин хувийн эрх ашгаа л дагаж явдаг хүн. Тиймдээ ч намаа дампуурч, намынх нь нэр хүнд унахаар бие даан нэр дэвшиж байгаа хэрэг. ЁСТОЙ ҮНЭН ийм нэг овилгогүй хүн байгаа юм
Гурав дахь дарга Р.Гончигдоржийн хувьд МҮДН гаралтай биш МСДН-ын гаралтай. АСХ-ны дарга байсан. Энэ нэг нам цэгцэрээсэй билээ.
зөвхөн хувийн эрх ашгын төлөө тэмцэлдэж байгаа удирдлагуудыг жирийн гишүү дэмжихгүй
АН одоо удахгүй бүр гурав хуваагдана. Тэртэй тэргүй ахрд түмэн дэмжихгүй болохоор хэд ч хуваагдсан нэмэргүй. Нэгдээд ч нэмэргүй. АН сөнөсөн.
Баттулга наад АН-аас чинь хөөгдөөд 2 жил өнгөрсөн, одоо ямарч хамаагүй хүн шүү дээ наад АН чинь.
Lalariin gichii
Hogiin hulgaichiig al
Манай мэлхий сайн .Хулгайч Женко-г дахин төрд ойртуулж огтхон ч болохгүй
zailtsgaa
zailtsgaa
zailtsgaa