Дэлхийн улс орнууд шатахууны үнийг хэрхэн тогтоодог вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ 19 ам.доллар болтлоо буурсан үед манайд АИ-92 шатахуун 1350 төгрөг хүртэл доошилсон. Үүний дараагаас эхлэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом нэмэгдэж эхэлсэн ч манайх 1450 төгрөгийн үнийг 2020 оныг дуустал барьсан. Нэг ёсондоо хүчээр шахуу хямд үнийн хязгаар дээр нэг жил гаруй хугацаанд тогтоож байсан

Манай улсад ийнхүү үнэ нэг түвшинд барих бодлого үргэлжилж байх үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ  240 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нэмэгдлийн ачаалал, алдагдлыг цаашид импортлогчдын нуруун дээр тохож явах боломж байхгүй болсон учир үнийг зах зээлийн горимд нь шилжүүлэх болов. Хэрэв өнгөрсөн хугацааны дэлхийн зах зээл дээрх үнийн нэмэгдлийг цаг тухайд нь бүтээгдэхүүндээ шингээн борлуулж байсан бол иргэдийн халааснаас тэр хэмжээний зардал мөнгө гарсан байх байсан гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл дэлхийн улс орнууд шатахууны үнийг хэрхэн тогтоодог вэ

Шатахууны зах зээлийн зохион байгуулалтын янз бүрийн хэлбэр, шатахууны үнийг тогтоох аргууд байдаг. Хэдийгээр улс орон бүрийн  шатахууны зах зээл өөр өөрийн гэсэн онцлогтой ч жижиглэнгийн шатахууны үнийг тодорхойлох гурван үндсэн аргыг ашигладаг.

Шатахууны жижиглэнгийн үнийг зах зээлээс тогтоох

Энэ төрлийн аргачлалыг либералчлагдсан  зах зээлтэй орнууд  түгээмэл ашигладаг. Ийм зах зээлтэй орнуудад төр нь чөлөөт өрсөлдөөнөөр үнэ тогтоодог. Жижиглэнгийн худалдаачид зарах үнээ томоохон хязгаарлалтгүйгээр чөлөөтэй тогтоодог. Тиймээс  импортлогчоосоо шалтгаалж, ШТС-ууд болон бүс нутагт шатахууны үнэ өөр өөр байж болно.

Үнийн дээд хязгаар

Үнийн зохицуулалтын энэ хэлбэрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид заасан дээд хязгаараас хэтрээгүй тохиолдолд борлуулах үнээ ч чөлөөтэй тогтоох боломжтой. Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлдөг бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтмол шинэчлэн тогтоодог. Үнийн хяналтын энэ хэлбэрийн зорилго нь хэрэглэгчдийг үнийн огцом хэлбэлзэл, эсвэл зах зээлийн үндэслэлгүй өндөр үнэ ханшаас хамгаалахад оршино.

Тогтмол үнэ

Шатахууны жижиглэнгийн үнийг Засгийн газар эсвэл өөр эрх бүхий байгууллага тогтоодог. Энэ нь үнийн хяналтын хамгийн хатуу хэлбэр юм. Бүх жижиглэнгийн худалдаачид шатахуунаа яг нэг үнээр борлуулах ёстой. Дараах хүснэгтэд 97 орныг жижиглэнгийн шатахууны үнийг тогтоох гурван үндсэн аргын аль алийг нь хэрэглэж байгаагаас нь хамааруулан ангилсан байна. Улс орнуудыг ангилахын тулд яам, агентлагийн мэдээлэл, зах зээлийн шинжилгээг ашигласан байна.

Хүснэгтээс харахад:

  • Дэлхийн улс орнуудын 60 орчим хувь нь зах зээлийг чөлөөлж, жижиглэнгийн шатахууны үнийг зах зээлийн ханшаар тогтоодог байна. Энэ ангилалд багтаж буй улс орон эдийн засгийн  хувьд өндөр хөгжилтэй буюу Канад, АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд болон Европын ихэнх орнууд байгаа юм. Гэхдээ Афганистан, Уганда, Киргиз гэх мэт өндөр хөгжилтэй гэх ангилалд үл хамаарах орнууд мөн багтжээ.
  • Харин дэлхийн улс орнуудын 40 хувьд  Засгийн газар нь  шатахууны жижиглэнгийн үнэ тогтоох буюу  Үнийн дээд хязгаарын аргыг ашигладаг.
  • Тогтмол үнэ тогтоох арга нь  үнийн хяналтын хамгийн түгээмэл хэлбэр юм. Шатахууны үнийг Засгийн газраас тогтоодог орнуудын 60 хувь нь  энэ аргыг хэрэглэдэг. Зохицуулалттай зах зээлтэй орнуудын үлдсэн 40 хувьд нь Засгийн газар жижиглэнгийн үнийн дээд хэмжээг тогтоодог.
  • ОПЕК-ийн орнууд болон бусад томоохон түүхий нефть олборлогч орнууд  жижиглэнгийн шатахуунд  хөнгөлөлттэй үнэ тогтоох замаар шатахууны зах зээлд хатуу хяналт тавьдаг байна.

Дэлхийн улс орнуудад шатахуун ямар үнэтэй байна вэ

Хамгийн хямд шатахуунтай улсын жагсаалтыг Венесуэль тэргүүлдэг. Тус улсад нэг литр АИ-95 бензинийг 0.01 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ. Удаах байранд 0.06 ам.доллароор Иран  орсон бол Сирид нэг литр шатахуун 0.23 ам.долларын үнэтэйгээр гуравдугаарт бичигджээ. Харин шатахуун хамгийн үнэтэй орнуудын жагсаалтын эхний гуравт Нидерланд болон Норвеги 1.93 ам.доллар болон 2.02 ам.доллароор орсон бол Хонконг эхний байрт бичигдсэн байна. Харин манай улс хамгийн хямд үнэтэй шатахуунтай орнуудын жагсаалтын 48-д бичигдэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.209) 2024 оны 09 сарын 22

Ховдод бинзин 92 гэхэд 2900 төг УБ хотод 2390 төг байгаа Оросоос шатхуун аваад нефт бааз баруун аймагт байгуулж болохгүй байгаа шалтгаан юу юм бол УБ -т 1100төг байдаг хөгшчуул уудаг Жанчивлэнгийн 500г аршаан Ховд чиглэлд 3000т зарж байна Иям байхад хөдөө орон нутагт хүн очиж амьдрах уу

0  |  0
зочин(202.21.125.36) 2021 оны 11 сарын 25

МАНгар новшнуудаа дэлхийн улс орнууд цалин тэтгэвэр тэтгэмжээ яаж тогтоож олгодог вэ гэж судалж хэрэгжүүлээч. Аливаа юмны үнэ нэмэх болохоороо дэлхийн улс орнуудын жижиг гэж солиорцгоогоод цалингаа дэлхийэ улс орнуудын жишигт хүргэчихээд олон юм донгосцгоо

1  |  0
Top