Олон тооны сум тээвэрлэж явсан өсвөр насны хүүхдүүдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 28

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олон тооны сум авч явсан этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Тодруулбал, тус дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн орчимд 14 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Н нарын гурван хүн 9450 ширхэг бууны сум тээвэрлэн авч явж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь “Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар сум зарж борлуулдаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(139.5.218.113) 2021 оны 11 сарын 28

Нарантуулын өргөтөлийн баруун хаалганд калибрийн сум байнга зардаг.Хариуцсан цагдаадаа

0  |  0
(66.181.188.47) 2021 оны 11 сарын 28

baildahgej baisiim baihda?

0  |  0
Top