БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бүх тохиолдол Өвөр Монголд илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 18 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос Өвөр Монголд коронавируст халдварын шинэ голомт үүссэн талаар албан ёсоор мэдээлсэн. Хөлөнбуйрт халдварын 20 тохиолдол бүртгэгдсэн тул хатуу хөл хорио тогтоогоод байна.
Хотын нийтийн унааг зогсоож, зах, ресторан, зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагааг хаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.
Сэтгэгдэл ( 0 )