Хятад улс Монгол, ОХУ-аас ачаа авахаа зогсоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01


Хятадын хойд хэсгийн Өвөр Монголын Манжуур, Хэйлунцзян мужийн Суйфэньхэ хилийн боомтуудад коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тул Хятад улс арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-тай хилийн Гродеково - Суйфэньхэ, Забайкальск - Манжуур боомтуудад контейнероос бусад ачаа барааг хүлээн авахаа зогсоожээ.

ОХУ-ын РЖД-гийн албан мэдээнд энэ талаар дурдсан ч ачаа хүлээн авч эхлэх цагийг мэдээлээгүй байна.

Мөн Замын Үүд, Эрээний чиглэлд ижил арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top