БНХАУ-ын Халдварт өвчин судлах, хянах төвийн вирус халдвар судлалын хүрээлэнгийн тэргүүн Сюй Вэньбо өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал хийж, цар тахлын байдлын талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэлд “Хятад улсын эх газрын хэсэгт шинэ төрлийн омикрон хувилбар бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар энэ вирусний халдвар ӨАБНУ, Израиль, Бельги, Итали, Австрали, Канад, Хонконгод илрээд байна. Омикрон вирусний халдвар маш хурдан тархдаг тул тайвшрах цаг болоогүй. Энэ вирус дельта хувилбараас илүү аюултай гэж тодорхой хэлэх цаг ирээгүй байгаа. Маш анхааралтай судлах ёстой” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )