COVID-19: Өвөр Монголд нэмж 53 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 53 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бүх тохиолдол Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрчээ.

Эрүүлийг хамгаалах улсын хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн “Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадад гарсан дотоодын халдварын ихэнх тохиолдол гадаадаас орж ирсэн ачаа барааны баглаа боодлоос гарсан” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.213) 2021 оны 12 сарын 02

Худлаа Ябаглаа боодолд вирус тогтохгуй Олон улсад батлагдчихсан Монголд унэндээ хориг тавиад байна

0  |  0
Top