Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ сарын 6-нд танай намын Үндэсний чуулган болно. Тус чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Ардчилсан намын анхдугаар Үндэсний чуулган гэхээр Их хурал гэж андуураад байх шиг байна. Манай намын Үндсэн дүрмээр ээлжит болон ээлжит бус Их хурал гэж хуралддаг. Энэ удаагийн анхдугаар Үндэсний чуулганыг намын ээлжит болон ээлжит бус Их хурал зохион байгуулдаг хэлбэрээр явуулахаар намын удирдлагын шийдвэр гарсан. Үүний дагуу бүх зохион байгуулалтын ажлууд хийгдээд явж байна.
Энэ чуулганаар Монгол Улсад үүсээд байгаа нийгэм, улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, цаашдаа Ардчилсан намын үйл ажиллагаа ямар чиглэлээр идэвхтэй явах вэ гэдэг дээр гишүүдийнхээ санаа бодлыг сонсоно. Мөн үндсэн гурван илтгэл, дөрвөн дэд илтгэл хэлэлцүүлнэ. Ингээд чуулганаасаа дээрх чиглэлүүдээр уриалга, зөвлөмжүүдийг гаргахаар төлөвлөж байгаа. Ер нь өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амар биш байна.
Монголчуудын амьдрал өдрөөс өдөрт дордож, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш улам уначихлаа. “Өр мянга давахаар цайрна” гэдэг шиг сүүлдээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ярихаа ч боллоо. Гэвч үүнийг дагаад цалин, тэтгэвэр өсөхгүй байгааг бодох ёстой. Ийм байдлаар цаашаа хол явахгүй, Венесуэлийн араас орно. Яахав, тодорхой эрх мэдэл, албан тушаалтай байгаа хүмүүст үнийн нэмэгдэл, өсөлт нэг их нөлөөлөхгүй байж магадгүй.
Гэтэл өөрсдөө баялагаа бүтээж, ажлын байраа бий болгоод явж байгаа хүмүүст үнэхээр том цохилт болж байна. Тийм ч болохоор 330 сум, 172 хорооныхоо Үүрийн төлөөллийг цуглуулж, 1206 төлөөлөгч Үндэсний чуулган хийгээд өнөөгийн бодит байдалд дүгнэлт тавих юм.
-Нийгэмд үүсээд байгаа эдгээр асуудлыг бодитойгоор шийдвэрлэхийн тулд таны бодлоор юу хийх ёстой вэ?
-Төрийн бодлогоо маш яаралтай зөв болгох хэрэгтэй байна. Эзэнгүй юм шиг урсгалаараа яваад байж болохгүй. Улс орон чинь төртэй, удирдлагатай, гүйцэтгэх засаглалтай байх ёстой. Өнөөдөр яагаад гадаад харилцаа дээрээ олигтойхон анхаарал хандуулж чадахгүй байгаа юм. Урд, хойд хөрштэйгөө учир зүйгээ олмоор байна. Хойд хөршийн нэг сайд эмэгтэй ирээд баахан тулган шаардлага шиг юм хэлчихээд яваад өгч байна шүү дээ. Түүнд нь ямар ч тайлбар хийж, байр сууриа илэрхийлж чадахгүй байж болохгүй. Төрт ёсны гол бодлогын нэг нь гадаад харилцаа байдаг юм. Бид нутгаа аваад нүүж чадахгүй учраас оршин тогтнох бүхий л хугацаандаа энэ хоёр улстай хөрш зэргэлдээ амьдарна.
Сошиал орчинд сэтгэлийн хөөрлөөр аливаад ханддаг хэсэг нөхдүүд, шулуухан хэлэхэд түрүүчийн Ерөнхийлөгчийн нөлөөллөөр толгой, тархи нь угаагдчихсан хүмүүс “Орос ах нар, орос ах нар” л гээд байдаг. Яг үнэндээ бол манай импортын дөнгөж есөн хувийг Оросоос оруулж ирдэг. Манайхаас гарч байгаа мах, махан бүтээгдэхүүн тус улсад 100-120 хувийн татвартай байна. Ийм татвартай зүйл дэлхийд байхгүй. Эдийн засгийн хориг арга хэмжээд орсонтой яг адилхан. Монгол Улсаас огт мах, махан бүтээгдэхүүн авахгүй л гэсэн бодлого шүү дээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүн л гэхэд 40-60 хувийн татвартай.
Харин манайхаас жоншийг л хамгийн гайгүй үнээр авдаг. Яагаад гэхээр оросууд чинь хүнд металлургийн үйлдвэр ихтэй, болхи ч гэсэн тэр талаараа их юм хийдэг. Жоншгүй бол ган хайлах гэсэн ойлголт байхгүй учраас л тэр. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг өмнөд хөршөөс, арав хүрэхгүйг нь гуравдагч хөршөөс авч байна. Дээрээс нь манай улсад үндэсний том, том үйлдвэрлэл хөгжөөд байна, брендүүд үйлдвэрлээд байна гэсэн чинь одоо бүгд зогсчихсон. Өмнөд хөршөөс бараа бүтээгдэхүүн, түүхий эд, шошго наалтаа хүртэл авч байсан болохоор зогсохгүй яах юм. Эм, эмнэлгийн хэрэгсэл тасарсан, барилгын материалын үнэ хэд дахин өссөн гээд үнэхээр асуудал их байна.
-Энэ янзаараа хоёр хөрштэйгөө ойлголцолд хүрэх боломж байна уу?
-Уг нь боломж бололцоо нь байгаад л хэдэн мянган жил амьдраад ирсэн юм. Хэдий ядуу буурай болсон үедээ ч гэсэн зохицуулж л байсан. Өнгөрсөн зууны эхээр Да хүрээнд Америк, Франц, Английн 400-500 том пүүс ажиллаж байсан юм билээ. Гадаад худалдаа нь өргөн хэмжээнд хөгжсөн, Гадаад худалдааны яамтай хүртэл байсан байна. Гэтэл өнөөдөр хоёр хөрштэйгөө хэл амаа ч олигтойхон ололцож чадахгүй байдалд хүрчихлээ. Ийм байдлаар яаж цаашаа явах юм. Энэ бүх асуудлуудыг үнэлж, цэгнэж дуугарах цаг болсон. Өнөөгийн эрх баригчид чинь эрх аваад үндсэндээ зургаан жил болж байна.
Энэ хугацаанд дэлхий дахинд уул уурхайн бүтээгдэхүүн хамгийн үнэтэй байсан үе таарсан. Нэг тонн нь 25 доллар байсан нүүрс 400-450 доллар, 4000 байсан зэс 10 мянга гарсан гээд бүгд хэд дахин өссөн. Ийм боломж бүрдсэн учраас эдийн засгийн үзүүлэлт нэмэх байгаад байгаа юм. Түүнээс биш үйлдвэрлэл, ажлын байр бий болгож баялаг бүтээгээд эдийн засаг өсөлттэй гараад байгаа юм биш. Гэтэл одоо гол орлого олдог нүүрсний экспорт нь зогсонги болчихлоо. Дагаад алт, зэс нь хязгаарлалтад орно.
-УИХ дахь намын бүлгийнхээ зарим гишүүдтэй хамтраад Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төсөл бэлэн болгосон гэсэн. Энэ хуулийн төслийн талаар жаахан тодотгож яриач?
-Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг бол асар том зүйл. Үүнийг үгүй хийчих юм бол манай улсын “Ардчилсан” гэдэг тодотгол байхгүй болно. Монгол Улсын Тусгаар тогтнолын гол баталгаа бол ардчилал, хүний эрх, эрх чөлөө. Ардчилал байхгүй бол үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй. Эргээд л гадаадтай харилцахын тулд хойд юмуу өмнөд хөршөөсөө зөвшөөрөл авдаг тэр үе рүүгээ ухарна. Тийм болохоор иргэнийхээ үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хуульчилж өгөх шаардлага байгаа юм. Хамгийн сүүлийн судалгаанаас үзэхэд хүний эрхийн наад захын эрх зүйн хэм хэмжээг хязгаарласан 700-800 хуулийн заалт байна гэсэн. Энэ бүгдийг хүчингүй болгох, өөрчлөх хэрэгтэй.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн ийм зүйл ярьж байсан. Яг энэ тал дээр нам харгалзахгүй хамтарч ажиллахад танай зүгээс нээлттэй юу?
-Бид 1989 оноос өнөөг хүртэл одоогийн эрх баригчидтай бүхий л боломжтой хэлбэрээр хамтарч ажиллаж ирсэн. Ялангуяа, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн эдийн засаг, парламентийн засаглал гээд олон үнэт зүйл дээр эрх баригчидтай аль болохоор ойлголцож, хамтарч ажиллахыг хичээдэг. Цаашдаа ч ингэж ажиллах болно. Хүний эрхийг хамгийн ихээр ноцтой зөрчдөг нь өнөөгийн эрх баригч нам. Зөрчсөөр ирсэн, одоо ч зөрчиж л байна. Цаашдаа ч зөрчих магадлалтай, ийм л нам шүү дээ. Өнөөдөр энэ намын эрх бүхий хүний амнаас хүний эрхийн асуудлын тухай яриа гарч, илтгэл, зөвлөгөөн зохион байгуулахаар санаачилж, эхлүүлэх гэж байгаад хувьдаа баяртай байгаа. Харин Ардчилсан нам байгуулагдаад хамгийн анх тавьсан улс төрийн шаардлага нь хүний эрх, хувийн өмч, парламентийн засаглалын асуудал байсан. Одоо ч энэ байр сууриа хадгалж, цаашдаа ч энэ байр сууриа барьж ажиллана.
-Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчих ямар байдгийг та саяхан өөрийнхөө биеэр дахин мэдэрсэн байх. Хүү Э.Одбаярыг тань яг л ийм зүйлээс болж цагдан хорьсон шүү дээ?
-Хэдийгээр миний хүү ч гэсэн Э.Одбаяр гэж бие хүн, Монгол Улсын эрх чөлөөт иргэн. Тэр хүн үзэл санаа, үнэт зүйл, иргэнийхээ хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх эрх, хувь хүн талаасаа явуулж байгаа үйл ажиллагаа бол өөрийнх нь л асуудал. Би хүүхдүүдийнхээ үзэл бодол, итгэл үнэмшилд тэр болгон оролцоод байдаггүй. Тухайн үед ч асуудалд нь оролцолгүй, төртэй, хуультай улс болохоор учир зүйг нь олох байх гэдэг байдлаар асуудалд хандсан. Сүүлдээ хүүгийн маань эрүүл мэндэд нөлөөлөх байдалд хүрчихээр нь арга буюу дуугарсан. Гэхдээ хүний үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөө талаас нь асуудлыг тавьсан.
-Хүүгийн тань биеийн байдал сайн уу. Үзэл бодолдоо үнэнч хэвээрээ байна уу?
-Өөрийнх нь төрөлхийн зан зорьсон зүйлээсээ ухардаггүй, гөжүүд ч гэмээр л дээ. Зарим зан нь надтай төстэй ч байх. Эрүүл мэндийн хувьд нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан.
-Ардчилсан нам өнгөрсөн хэд, хэдэн сонгуульд ялагдал хүлээсэн. Тэгэхээр ойрын сонгуулиудад ялалт байгуулах боломж, бололцоо байгаа болов уу?
-Өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд Ардчилсан нам дангаараа ялж, засаглаж байсан түүх байхгүй. Зөвхөн 1996, 2012 онуудад олонх биш олуулаа болсон учраас Хамтарсан, Эвслийн Засгийн газруудыг байгуулж байлаа. Ийм Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дангаараа хэрэгжүүлэх боломж байдаггүй. Гэхдээ бид хоёр удаагийн засаглалынхаа үед нийгмийн гол, гол реформийг хийж чадсан. 1996 онд л гэхэд үнэ чөлөөлөх, орон сууцыг хувьчилах, малыг малчдад нь өгөх гээд хүний эрхийн суурь зарчмуудыг хийсэн. Гэсэн ч нийгмийн асар бөх суурь баазтай улс төрийн хүчин нэг хэсэгтээ нөлөөгөө алддаггүй юм байна.
Дээрээс нь улс төр, нийгмийн бүтэц, боловсон хүчний өөрчлөлт хийж чадаагүй байж өмч хувьчлал явуулсан нь бидний хамгийн том алдаа. Өмч хувьчлал явагдахад бүх үйлдвэр завод, сум, сангийн аж ахуй, нэгдлийн дарга нар дандаа тэр үеийн МАХН-ын гишүүн, дарга байсан. Тэд мал сүргийн сор болсон хэсэг, үржил шимтэй газар, сайн тоног төхөөрөмж, цаашдаа хөгжүүлээд явах боломжтой барилга байшин сайтай үйлдвэрүүдийг давуу эрхээр хувьчилж авсан.
Хувьчлалаас хамгийн их хожсон нь МАХН байсан. Шинэ цагийн хөрөнгөлөг коммунистуудыг өмч хувьчлалаар бий болгосон. Энэ нь өнөөгийн эрх баригчдын суурийг санхүү, эдийн засгийн хувьд асар их бэхжүүлсэн. Өнөөдрийн нийгэм, улс төрийн сонголт, бодит нөхцөл байдалд ч энэ нөлөөлж байна. Гэхдээ бид дараа, дараагийн сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулахын төлөө л явна.
-Ардчилсан намын жинхэнэ дарга нь хэн бэ?
-Би уг нь хариуцлагаа хүлээгээд намын даргын ажлаа өгсөн. Харамсалтай нь үүрэг даалгавар өгсөн хүн маань итгэл эвдээд, өмнөх Ерөнхийлөгчтэй нийлж Ардчилсан намыг хэн нэгний халаасны нам болгох гэж улайрсан. Үүнийг л эсэргүүцэж би буцаад ажилдаа орсон. Одоо би энэ намын дүрэм, журмыг зохих хэмжээнд нь засаж, янзлаад дараагийн хүндээ хүлээлгэж өгнө. Хувь хүн талаасаа би намдаа байна. Үзэл санаа, үнэт зүйлээ хэзээ ч гээхгүй. Хүмүүс “Цогтгэрэлийн АН” гэж яриад байгаа. Даанч манай намын Үндсэн дүрмэнд ийм юм огт байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа Улсын дээд шүүхийн тогтоолоор Ардчилсан намын дарга Содномзундуйн Эрдэнэ хэвээрээ. Өнгөрсөн бүхий л сонгуульд манай нам миний гарын үсэгтэй бичиг, тоотоор сонгуульд оролцсон.
-Үндсэн чуулганаараа учраа ололцож чадах болов уу?
-Хэн нэгэнтэй учир зүйгээ олох ойлголт байхгүй. Өнөөдөр О.Цогтгэрэл гэдэг хүнд ямар эрхийн чадамж байгаа юм. Түүнийг Ардчилсан намын албан тушаалтан гэж тодорхойлсон Дээд шүүхийн бүртгэл, тогтоол, гэрчилгээ, тамга байхгүй. Дээрээс нь саяхан болдог “Онц” гэдэг тодотголтой Их хурлыг О.Цогтгэрэл зарлан хуралдуулах эрх ч байхгүй.
Хууль ёсны намын Их хурлыг хуралдуулах, намыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хууль ёсоор Содномзундуйн Эрдэнэ миний бие. Уг нь намын даргын сунгааг явуулаад М.Тулгат хамгийн олон санал авсан. М.Тулгатыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд гурван удаа хүсэлт хүргүүлсэн.
Мөн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр ч явуулсан. Харамсалтай нь дандаа хууль бус үндэслэлээр буцаасан. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д “Тухайн улс төрийн намын дүрэм, журмаар зохицуулагддаг аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл 2021 оны нэгдүгээр сарын 14-нд хуралдсан УДШ-ийн Иргэний танхимын шүүх хуралдаанаар 04 тоот тогтоол гаргасан. Энэ хурлыг тэр үеийн Иргэний танхимын тэргүүн шүүгч байсан Х.Сонинбаяр даргалахад нь бид түүнээс татгалзсан. Гэсэн ч солих боломжгүй гээд хурлаа үргэлжлүүлсэн. Гэтэл энэ маргааныг үүсгэсэн гол этгээд нь Х.Сонинбаяр өөрөө байсан. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ямар нэгэн тогтоол шийдвэргүйгээр цахим мэдээллийн сайт дээрээс миний нэрийг хасуулаад Ц.Туваан гэдэг нэрийг бичүүлсэн нь ч Х.Сонинбаяр шүүгч юм. Тэгээд 04 тоот тогтоолоороо Ц.Тувааныг арилгасан мөртлөө С.Эрдэнэ гэсэн хуучин бичилтийг сэргээж өгөөч гэсэн хүсэлтээс татгалзсан. “Танайх дотооддоо зөрчилтэй байна” гэсэн хууль бус тайлбар хэлээд байгаа юм.
Хуулиараа намын дотоод журмаар шийдэгдэх асуудалд шүүх оролцох ёсгүй. Энэ бол цэвэр түрүүчийн Ерөнхийлөгчийн улс төрийн үйл ажиллагаа гэж би харж байгаа. Харин одоо шинэ Ерөнхийлөгч гарсан учраас Улсын дээд шүүх хуулиа дээдлэж ажиллах хэрэгтэй байна. Төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж Үндсэн хуульд заасан байдаг шүү дээ. Ийм байдлаар цаашид Монголд цэвэр улс төр явах боломжгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
Erdene zone. Coggin jonxyynyyd shvv..
энэ гахай улс төрчийн хувьд аль эрт муми болчихоод амиа аргацаагаад өдөр хоног өнгөрөөгөөд явах юм да зайлуул
Хичнээн бүдүүн заваан байна, оюун ухаан нь төдий чинээ мунхаг балиар байна гэдгийг энэ хүн ямар сайн харуулж байна аа
Яасан дарга болох дуртай пялдаг вэ. Тэр тусам нь зайлуулах хэрэгтэй... хутгаас
Зөв л хэлсэн байна яагаад Эрдэнэ дарга ичих гэж харин зөрүүлж суйлаад байгаа нөхдүүд Туваан гэх мэтийн нөхдүүд л ичих юм шигээ
Сэг зэм үхдэл хүүр идэж цусалж өссөн хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин эрдэнэ Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг бид мөдхөн булшилж түүхийн хог дээр хаяна.\nМонголыг хусаж хулгайлж монголчуудыг басаж тохуурхаж басамжилж доромжлон 30 илүү жил дураараа дургиж байгаа алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг ирэх сонгуулиар бүгдийг нь булшилна
зөв зөв
энэ зүгээр яваад өгч болдоггүй юм байхдаа
Цогтгэрэлд туваанаар дамжаад ирсэн тамга жинхэнэ нь шүү .чи бүү донгос
Чонын арьс нөмөрсөн хүн ичнэ гэж даанч байхгүй юм.
ylagdaj tahimaa ogch suraach icheech chi
Зөвөө зөв. Дэмжиж байгаа.
Зөв л хэлсэн бна
энэ хүүрийг буудаад өгөөч
zugeer l zail
zugeer l zail