МАН-ын 30 дахь Их хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээр үргэлжиллээ.
Тэрбээр “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний бие өмнөх Их хурлаас байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдож, намаас дэвшүүлсэн хөтөлбөр, намын хөгжил, шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийн төлөө журмын нөхөд, мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйг хичээн зүтгэж ажиллалаа.
Энэ 4 жил улс төрийн үйл явдлаар арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэл оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа.
Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний сацуу цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Улстөрийн ууган хүчин МАН байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг цаг үеийн нөхцөл байдлын улмаас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр нийт ард түмэндээ хүртээмжтэй хэлбэрээр ёслон тэмдэглэлээ. Зуун жилийн турш эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ, тусгаар тогтнолын багана болж ирсэн Ардын намын түүхийн үнэ цэн цаашид ч бүдгэрэх учиргүй ээ. Монголын ард түмэн, гишүүд, дэмжигчдэдээ түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж мэндчилье.
2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульдолон нийтийн санаа бодол, эрэлт хэрэгцээг судлан гаргаж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон мөрийн хөтөлбөрийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулан, сонгуулийн кампанит ажлын стратегийгоновчтой гаргаж оролцлоо.
Үүний үр дүнд Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуулиар 2 дахь удаагаапарламентын суудлын 80%-аас дээш буюу 62 суудал, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар хоёр дарааллан 35-аас дээш суудал, орон нутгийн сонгуульд 13 аймагт, нийслэлийн 8 дүүрэгт олонх болж, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульддараалсан ялалтуудыг байгууллаа.
2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнөх 7 удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд аль ч нэр дэвшигч авч байгаагүй өндөр хувь болох 67.7 хувь буюу 840.000 гаруй сонгогчийн саналыг авсан билээ. Энэ нь МАН аливаа шатны сонгуульд олон нийтийн хүлээлтэд нийцсэн, нэр дэвшигчдийг социологийн болон бусад судалгаа, намын ёс зүй, хариуцлагын зарчмыг баримтланнэр дэвшүүлж байсны үр дүн юм.
Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, шат шатны сонгуульд дэмжин саналаа өгсөн иргэд, сонгогчидодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Улс төрийн намд дээш гарахад тулгуур хэрэгтэй, дээр гарсан хойно тэнцвэр хэрэгтэй” гэж Английн гүн ухаантан Фрэнсис Бэкон хэлсэн байдаг. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага хэмээн үзэж, амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд, бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллах болно.
Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам нэгдэх ажлыг зохион байгуулж, хоёр нам нэгдсэн нь Монгол Улсын том эрх ашигт нийцсэн, улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой, нийгмийн хүлээлтэд бодитой хариулт өгсөн түүхэн үйл явдал боллоо.
Энэ дашрамд, нэгдэн нийлсэн намын гишүүд маань үүх түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, дотоод эв нэгдлээ ханган, их үйлсийн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Одоо та бүхэндээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын болон үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх ажлын тайлангаа товч танилцуулъя.
НЭГ. ДЭВШИЛТЭТ НАМ
Дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан дэвшилтэт нам болох нь Монгол Ардын Намын шинэчлэлийн цөм, суурь үзэл санаа байлаа.
Улс төрийн нам бол ардчилсан тогтолцооны гол институт болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, ёс зүйн хариуцлагын зарчимд суурилах ёстой. Ийм намуудыг олон улсад дэвшилтэт нам гэдэг.
Намын дотор ардчиллын үнэт зүйл, ёс зүйн зарчмыг төлөвшүүлнэ гэдэг нь шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэсэн үг юм.
Түүхээс харахад 20 дугаар зууны дунд үеэс эхлэн улс төрчид намын дотоод ардчилал, дэвшилтэт намын талаар өөрсдийн дуу хоолойг илэрхийлж эхэлсэн байдаг. Тухайлбал, АНУ-д анх Прогрессивнамын шинэчлэгчид улс төрийн намд дотоод ардчилал хэрэгтэй гэж үзэж, өөрсдийн саналаа илэрхийлж байсан. Учир нь тус улсын олон муж, хотуудад улс төрийн намуудын шат шатныалбан тушаалтнууд авлигад өртөж, нэр хүндгүй болж байсан. Иймээс төрийн болон улс төрийн албанд сонгогдсон улс төрийн албан тушаалтнуудыг хянах, ёс зүйн хариуцлага тооцож байх асуудлуудыг хөндөн тавьж амжилтад хүрч байсан түүхтэй.
Монгол Ардын Нам дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн болон улс төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг хэвшүүлэхээр ажиллаж байна.Үүний тулд намын ардчилалын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол Ардын намын үнэт зүйлийг сэвтээж буйёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоходдэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.
Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институт мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм.
ХОЁР. ГИШҮҮН ТӨВТЭЙ НАМ
Монгол Ардын Намд хийгдэж буй дараагийн нэг шинэчлэл бол намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган ажилладаг,дотоод ардчилалтай “Гишүүн төвтэй нам” байх зорилт юм.
Ардчилал бол иргэн хүн сонгох, сонгогдох болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг олгоход чиглэдэг. Улстөрийн намын гишүүн ч мөн адил намын дотоод асуудалд байр сууриа илэрхийлэх, өөрийгөө төлөөлөх чадвартай хүнийг сонгох, асуудлыг хамтран шийдвэрлэх эрхтэй. Улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гишүүн төвтэй, дотоод ардчиллыг хангасан байх учиртай.
Иймд намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, “Гишүүн төвтэй нам” болгох зорилгоор намын анхан шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлыг Нийслэлийн намын хорооны анхан шатны үүрүүдээс эхлүүлсний үр дүнд нэг үүрт оногддог байсан төвлөрлийг олон үүр бүхий хорооны намын хороо болгон өөрчилснөөр өнөөдөр Нийслэлийн намын хороо 66.244 намын гишүүнтэй болж 2018 оныхоос хоёр дахин нэмэгдлээ.
Мөн гишүүдийн намын шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын эрхийг өргөжүүлэх үүднээс Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд, намын анхан шатны байгууллагыг байгуулах журмыг боловсруулан гаргаж ажиллав. Журмын дээрх заалтын дагуу үүрийн дарга, дэд дарга тэргүүлэгчид, анхан шатны төлөөллүүд шууд дээд шатныхаа намын хорооны гишүүнээр сонгогдох нөхцөл бүрдэж байгаа юм.
Намын шат шатны байгууллагын сонгуульт албан тушаалтан нь анхан шатны үүртэйгээ хамтран ажиллаж байж, дээд шатандаа сонгогдох нөхцөл боломжийг бүрдүүллээ. Энэ нь намын анхан шатны байгууллагуудын бэхжилтийг хангахад чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.
Ингэснээр намын шаталсан удирдлагын дээрээс доошоо төвлөрсөн бүтцийг доороос дээшээ чиглэлтэй болгон өөрчилж байгаа юм. Энэ бол Монгол Ардын Нам “Гишүүн төвтэй нам” болох зорилтоо биелүүлж буй хэрэг мөн.
Монгол Ардын Намын хөдөлгөгч хүч бол гишүүдюм. Ард түмэнгүйгээр улс орон гэж байхгүйтэй адил гишүүд дэмжигчидгүйгээр МАН оршин тогтнох аргагүй юм. Гишүүний хариуцлага, ёс зүй, ажил хэрэгч чанар, мэдлэг боловсролоос намын манлайлах чадвар, хамаардаг. Намын гишүүн байна гэдэг нь эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн эрхээ эдэлж, улс орноо хөгжүүлэх, сайн сайхан нийгмийг байгуулах үндсэн зорилготой улстөрийн намын үйл ажиллагаанд сайн дураараа оролцож буй үнэ цэнтэй зүйл юм.
Тийм учраасгишүүдийнхээ улс төрийн боловсролыг сайжруулах сургалтуудыг гадаад, дотоодын хамтрагч их дээд сургууль, байгууллагууд, бодлогын судалгааны төвүүд, намын дэргэдэх Стратеги академитай хамтран зохион байгууллаа.
Монгол Ардын Намд хийгдсэн энэхүү шинэчлэлийн үр дүнд гишүүдийн оролцоо, идэвх сайжирч, хамтын зорилгын төлөөх нэгдмэл байдал, үүрэг хариуцлага нэмэгдсэн нь удаа дараагийн сонгуулийн ялалтад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд онцлон тэмдэглэж байна.
Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байгаагийн дунд залуу үеийн төлөөлөл гишүүнээр элсэх нь илтэд нэмэгдэж байна. Өнөөдөр намын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278,716 байгаагаас 54,7% нь эмэгтэй, 45,3% нь эрэгтэй, 76,1% ньзалуу болон дунд насны, 23,9% нь ахмад гишүүд байна.
Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд хэн нь ч чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгоно. Тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүддээ адил тэгш боломжолгохыг зорин ажиллах болно.
ГУРАВ. НЭЭЛТТЭЙ НАМ
Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлэх, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, нээлттэй, ил тод нам байх чиглэлээр шинэчлэлийгамжилттай хийж байна.
Улс төрийн нам нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх, гишүүд, дэмжигчдийнхээ бааз суурийг бэхжүүлэх, үйл ажиллагаа нь нийгэм рүү чиглэсэн нээлттэй, ил тод байх ёстой.
Иймд намын бодлого, үйл ажиллагааг иргэд сонгогчдодоо тогтмол мэдээлж, санал хүсэлтийг нь авч байх, гишүүд рүүгээ болон нийгэмд чиглэсэн мэдээллийн урсгал, эргэх холбоог бий болгох, иргэд хүлээн авах, санал хүсэлтийг шийдвэрлэх талаар онцгой анхааран ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд бид үйл ажиллагаагаа нээлттэй, эргэх холбоотой болгох Omni chanel харилцааны сувгуудыг бүтээлээ.Үүнд :
Намуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс ангид байж сая улс орны хөгжлийн бодлого боловсруулагч, иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч болж чадна.
Тийм учраас Монгол Ардын Нам “НЭЭЛТТЭЙ НАМ” болох зорилтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтын асуудалд онцгой анхаарч, намын санхүүжилтын ил тод байдал, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэллээ.Мөн намын санхүүжилтийн асуудлаар бусад нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.
ДӨРӨВ. ЦАХИМ НАМ
Шинэ зууны харилцаа холбоо, техник, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилтыг Монгол Ардын Нам дэвшүүлэн ажиллаж байна.
Цахим шилжилт нь бодлогоо олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх, сонгогчдын эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг тухай бүрд хүлээн авч бодлого хөтөлбөрөө сайжруулах, намын дотоод харилцаагаа амжилттай явуулах боломжийг улс төрийн намуудад өгч байгаа юм.
АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн 2020 оны “Цахим эрин үе дэх улс төрийн намууд: Дэлхий дахины улс төрийн намуудын үйл ажиллагаан дахь цахим технологийн харьцуулсан судалгаа”-нд дурьдсанаар улс орнуудыг цахим шилжилтийг улс төрийн намууд нь хэр зэрэг нэвтрүүлснээс хамаарч өндөр түвшний технологийн ардчилалтай, дунд түвшний технологийн ардчилалтай, доогуур түвшний технологийн ардчилалтай гэж ангилсан байна.
Энэхүү судалгаанд намуудын үйл ажиллагаа нь мэдээллийн технологийг хамгийн амжилттай нэвтрүүлсэн “өндөр түвшний технологи бүхий ардчилсан улс” гэдгээрХБНГУ-ыг онцолжээ.
Тиймээс дэлхийд цахим хөгжлөөрөө тэргүүлж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Социал Демократ нам, Бүгд Найрамдах Турк улсын Шударга ёс хөгжлийн нам, Их БританийХөдөлмөрийн нам болон АвстралийнХөдөлмөрийн намуудын цахим шилжилтийн ололт амжилтаас туршлага судлаж, цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлсний үндсэн дээр Цахим намын платформаа амжилттай хийж, цахим нам боллоо.
Улс төрийн намууд цахим шилжилтийг хийснээр иргэдийн улс төр дэх оролцоо нэмэгдэх, тэр дундаа эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн төлөөлөл сайжирдаг ажээ. Мөн улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилт шилэн, цахим болсны үр дүндавилгал буурах, намуудын өрсөлдөөн, төлөөлөх чадвар сайжрах, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг үр дүнгүүд гардаг нь улс орнуудын жишгээс харагдаж байна.
Монгол Улсын хувьд ч “өндөр түвшний технологи бүхий ардчилсан улс” болох бүрэн боломжтой. Хүн амын интернэт хэрэглээ өндөр, залуучууд ихтэй улсын хувьд бид цахим технологийн дэвшлийг бүх салбартаа амжилттай нэвтрүүлэхбүрэн боломжтой улс.
Монгол Ардын Нам цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлснээр, үйл ажиллагаагаа улам бүр нээлттэй болгох, хүн хүч шаардсан зардал өндөртэй сонгуулийн кампанит ажлын хэв маягийг өөрчлөх, сонгуулийн зардлыг бууруулах, намын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэдийн санал, шүүмжлэл, хяналт, оролцоог сайжруулах ажлуудыг хийж байна.
Тухайлбал, намын дотоод болон гадаад үйл ажиллагааг цахимаар явуулах, цахим сургалтын арга хэмжээнүүдийг тогтмол хийж, E-NAM аппликейшний1.0 хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, дараагийн 2.0 хувилбарт бүрэн шилжих ажлыггүйцэтгэж байна.
2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар сонгогчдод чиглэсэн сурталчилгаа, кампанит ажлууд, намын гишүүдийн сургалтын зонхилох хэсгийг цахимаар амжилттай зохион байгуулсан. Цаашид цахим шилжилтийг гүнзгийрүүлж сонгуулийн зардлыг бууруулан улс төрийн санхүүжилт болон бодлогын шинэчлэлийг хийх нь зөвхөн манай намд төдийгүй бүх улс төрийн намд хамаарах чухал асуудал болоод байна.
Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн ололт амжилтыг ашигласан, хөрөнгө санхүү хэмнэсэн, бүтээлч, инновацид суурилсан “Цахим шилжилт”бол манай намын шинэ зууны тэргүүлэх чиглэл болох ёстой.
ТАВ. БОДЛОГЫН НАМ
Монгол Ардын Нам дэлхий дахины улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага болох шинжлэх ухаанд суурилсан улс орны хөгжлийн бодлого боловсруулж, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг илэрхийлэн хамгаалдаг бодлогын нам болох зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна.
Улс төрийн нэртэй онолчид болох Э.Даунс, С.Липсет нарын анх дэвшүүлсэн бодлогын намын онолоор: улс төрийн намууд нийгэмд тулгамдаж буй асуудлууд, иргэдийн хэрэгцээ сонирхлыг илрүүлэн гаргаж, түүнд суурилсан хөгжлийн бодлого боловсруулж сонгуульд өрсөлдөж, улмаар сонгуульд ялбал төрийн бодлогоор тэрхүү амлалт хөтөлбөрөө биелүүлэх ёстой юм.
Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэмд төрийн бодлого боловсруулах гол институт бол улс төрийн намууд юм. Намууд цаг зуурын шинжтэй, олны анхаарлыг татах гэсэн популист бодлогоор бус, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ суурилж, нийтийн эрх ашгийн төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой чухал асуудлуудаар шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай бодлогоор өрсөлддөг байх учиртай.
Тиймээс Монгол Ардын Нам шат шатны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө үнэт зүйл, үзэл баримтлалдаа суурилан,эрдэмтэн судлаачид, Тинк Танк байгууллагуудын хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн, иргэд сонгогчдынхоо санаа бодол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулж ирлээ.
Намын дэргэд 66 жилийн түүхэн хөгжлийн замыг туулсан сургалт судалгааны Стратеги академи ажиллаж, намын түүх бичих, намын бодлого, төр засгийн бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, төр засагт иргэдийн дуу хоолойг хүргэх тухайсанал, зөвлөмж өгөх ажлуудыг тогтмол хийж байна.
Шинээр Progressive Policy Institute буюуДэвшилтэт бодлогын хүрээлэн, Humen rigths-Progressive Policy Institute буюуХүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнг тус тус байгуулж намын дэргэдэх бодлогын судалгааны Тинк Танкуудыг өргөжүүллээ.
Намын дэргэдэх эдгээр бодлогын хүрээлэн нь улс орны хөгжлийн бодлого болон нийгэм, эдийн засаг, хүний эрхийн тулгамдсан асуудлаар бодлогын хувилбар боловсруулах, эрдэмтэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудзэрэг нийгмийн бүлгүүдийн байр суурийн индэр болох, бодлогын мэтгэлцээн өрнүүлж намын бодлого, сонгуулийн хөтөлбөрт тусгах зорилготой юм.
Тухайлбал, Дэвшилтэт бодлогын хүрээлэн нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, нийгэм эдийн засаг дахь төрийн зохистой оролцоо, иргэдийн идэвхтэй оролцоог дэмжсэн нийгмийн хамгаалал, татвар, боловсролын бодлогуудын талаар сонирхогч талуудыг оролцуулсан өргөн хүрээтэй мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж бодлогын хувилбарыг боловсруулан ажиллах болно.
Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран санаачилга, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал зөвлөмж гаргаж ажиллана.
Мөн сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, иргэд сонгогчдын санаа бодлыг төр засагт хүргэх ажлыг хийнэ.
Өнөөдөр эрх чөлөөт нийгэм бүхий ардчилсан засаглалтай бүх улс орнуудад төр, засгийн эрхийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан барьж байна. Ардчилсан Монгол Улс ч тэдний нэг юм.
Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, эрх баригч улс төрийн хүчний хариуцлагатай бодлого улс орнуудын хөгжлийн хөдөлгөгч хүч болдог нь дэлхийн улс орнуудын жишгээс харагддаг. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хувьд улс төрийн хоёр гол нам ээлжлэн засгийн эрх барьж, Дэлхийн II дайнаас хойш ердөө 9 канцлер, Их Британийн хувьд 16 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Ийнхүү Засгийн газар тогтвортой байснаар Европын орнуудын улс төрийн намуудын хөтөлбөр, төрийн бодлого болон тууштай хэрэгжих боломжийг олгодог байна. Мөн социал демократ бодлогыг тууштай хэрэгжүүлж, улс орныхоо хөгжлийг дэлхийд тэргүүлэгч болгож чадсан улс төрийн намуудын жагсаалтыг Шведийн Социал демократ нам, Финландын Социал демократ намууд тэргүүлдэг.
Харин Монголд 1990 оноос хойш нийт 17 Засгийн газар байгуулагдаж байсан бөгөөд Засгийн газруудын дундаж нас 1.8 жил байгаа нь төрийн бодлого тогтвортой хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Иймд МАН-ын ирээдүй, шинэчлэлийн чиг хандлага нь засгийн эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч-хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго болно.
ЗУРГАА.ОЛОН УЛСЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН НЭР ХҮНДТЭЙ ГИШҮҮН НАМ
Монгол Ардын Нам нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг суурь баримт бичгүүдэд нийцүүлж, Монгол төрийн гадаад бодлогын үндсэн зорилго, зарчим чиглэлүүдтэй уялдуулсан олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд дэлхийн40 гаруй улс төрийн нам, СоцИнтерн, Прогрессив Альянс,Азийн социал демократ намуудын сүлжээ зэрэг 30 гаруй олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.
ӨмнөхИх Хурлаас хойш гадаад улсын эрх баригч 6 улс төрийн нам, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, харилцан өндөр түвшний айлчлалуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.
Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд ялалт байгуулж, олон улс дахь социал демократ үзэл баримтлал бүхий намуудын хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болсныг гадаад улсууд хүлээн зөвшөөрч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. Монгол Ардын Намын төлөөллүүд СоцИнтерн, Прогрессив Альянс, Азийн улс төрийн намуудын Бага хурал, Азийн социал демократ намуудын сүлжээ зэрэг олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь манай намын олон улс дахь байр суурийн илрэл юм.
Бид удаа дараа засгийн эрх барьж Социал Демократ бодлогыг хэрэгжүүлж буй намын хувьд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлийг Ази тив болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, улс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд манлайлах байр сууринд ирлээ.
Үүний илрэл болж2022 онд Азийн улс төрийн намуудын бага хурлын Залуучуудын 6 дугаар хурал, Эмэгтэйчүүдийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.
ДОЛОО. ЦААШДЫН ЗОРИЛТУУД
Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолыг нэгэн зууны турш чиглүүлж ирсэн Монгол Ардын Нам улс төрийн шинэчлэлийг ч мөн адил манлайлах үүрэгтэй.
Үүний хүрээнд Монгол Ардын Намын 30 дахь Их хурлын төлөөлөгч та бүхэндээ шинэчлэлийн бодлогоо хураангуйлан танилцуулж байна.
Намын хөтөлбөрийн шинэчлэл
Хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн нөхцөл байдал, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, шинээр гарч ирж буй сорилтууд, намын гадаад харилцааны хөгжил, аж үйлдвэрийн IV хувьсгал, эдийн засгийн бүтэц зэрэг нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийхэд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр буюу Хичээн эрмэлзэх зүйлийг шинэчлэн найруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Өмнөх Их хурлаар баталсан Хичээн эрмэлзэх зүйлд суурь үзэл баримтлалаа “Нийгмийн ардчиллын буюу Социал Демократ үзэл баримтлал бүхий нам” гэж тодорхойлсон юм. Нийгмийн ардчилал хэмээх монгол нэршил нь түүхэн үүргээ гүйцэтгэж, үр дүнд хүрсэн бөгөөд өнөө цагт Монголын сонгогчид тэр дундаа залуу сонгогчид илүү тодорхой тогтсон нэр болох социал демократ үзлийг шууд ойлгон хүлээж авдаг болжээ.
Бид нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг социал демократ намын суурь зарчим, бодлогын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тийм учраас хөтөлбөртөө социал демократ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг илүү тодорхой болгож оруулах нь зүйтэй юм.
Ийнхүү бид социал демократ үзлийг намын үзэл баримтлал болгосон дэлхийн улс төрийн намуудын жишгийг дагаж намын хөтөлбөртөө социал демократ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг тодорхой болгож оруулж та бүхэндээ танилцуулна.
Улс төрийн намуудаас залуу үе маань онолын үзэл баримтлал, үнэт зүйлийг илүү шаардах болсон. Өдгөө дэлхий дахины ардчилсан улс орнуудын нийгэм улс төрийн хөгжлийн загварыг социал демократ ба либераль хэмээх суурь хоёр үзэл баримтлал тодорхойлж байгаа билээ.
Социал демократ үзэл баримтлалыг улс орны хөгжлийн загвараа болгосон улс орнуудад нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон, бүтээмж өндөртэй эдийн засагтай байдаг нь Скандинавын орнуудын жишгээс тод харагддаг.
Тийм учраас Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохистой, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх социал демократ үзэл баримтлалд тулгуурлан явуулах болно.
Намын дүрмийн шинэчлэл
Үзэл баримтлал, хөтөлбөрөө шинэчлэн найруулж, намаас дэвшүүлж буй томоохон дэвшилтэт бодлогыг дагалдан намын амьдралын хэм хэмжээг зохицуулдаг дүрэмд нэмэлт өөрчлөлт хийхээр бэлтгэлээ.
Монгол Ардын Намын дүрэмд цахим шилжилтийг эрчимжүүлэх, намын анхан шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг чадахуйн зарчмаар боловсронгуй болгох, сонгогдож томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чангатгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байгаа юм.
Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаа.
Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл
Монгол Улс олон намын тогтолцоо бүхий ардчилалд шилжсэнээс хойш нийтдээ 40 гаруй улс төрийн нам байгуулагджээ. Эдгээрээс 10 нь татан буугдаж, эсвэлбусад намуудтай нэгдсэнээр өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байна.Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн. Мөн зарим нам бодлогын институт болон төлөвшиж чадаагүй, хэн нэгэн лидерюмуу үүсгэн байгуулагчийн удирдлагаас шууд хараат нэг хүний, эсвэл лидер тойрсон бүлэглэл маягийн хэлбэртэй байна.Улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус, ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авчээ.
Улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанар нь алдагдаж, төлөөллийн ардчиллын гол институт болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэнд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.
Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл нь зөвхөн Монгол Ардын Намын асуудал биш. Тиймээс УИХ-д суудалтай болон суудалгүй намууд хамтарч, иргэдийнхээ санаа бодлыг харгалзан, эрдэмтэн мэргэдийнхээ санал зөвлөмжид тулгуурлан хийгдэх намын тогтолцооны шинэчлэлийг Монгол Ардын Нам бодлогоор дэмжиж ажиллана.
2019 онд Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын намууд болох ёстой юм.
Мөн улс төрийн намууднийгмийн өмнө хариуцлага хүлээж төрийн бодлогод хувь нэмэр оруулдаг, санхүүгийн үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг, дотоод ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг байхаар өөрчлөгдөх учиртай.
Бид олон намын тогтолцоо бүхий парламентын ардчиллыг бэхжүүлэх, намуудын нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөрсгөх, улс төрийн өрсөлдөөний тэгш боломжийг өргөжүүлэх замаар улс төрийн намуудыг улс төрийн бодлого боловсруулдаг институт болгон хөгжүүлэхийг бусад намууддаа уриалж байна.
Авилгын эсрэг дэвшилтэт бодлого
Авилга, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, дундаж давхаргыг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэн бүрдээ хүртээх, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байна.
Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авилгачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй.
Тийм учраас Монгол Ардын Нам удаа дараагийн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрүүддээ “Шударга ёсны засаглал”, “Цахим Монгол-хүнд сурталгүй төрийн үйлчилгээ”, “Мэргэшсэн өндөр ёс зүйтэй төрийн алба”, “Шударга-хараат бус шүүх”-ийн асуудлаар дэвшил хийнэ гэдгээ ард түмэндээ амласан.
Бид 2020 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий..” гэж амласныг ард иргэд маань үргэлж сануулан нэхэж байна.
Тийм учраас ард түмэндээ амласан шударга ёсны засаглал бий болгох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хуульчид, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан,өргөн хүрээтэй судалгаа хийж, “Авилгын эсрэг дэвшилтэт бодлого”-оота бүхэнд танилцуулж байна.
Монгол Ардын Нам авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг дараах зарчмаар тэмцэнэ.Үүнд:
Энэ бүхний үр дүнд иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид улс төрийн намын хэв маягийг Монгол Ардын Нам манлайлан бий болгох юм.
Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого
Монгол Ардын Нам ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал-шийдэл”, “Хүний эрхийн талаарх олон нийтийн хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”, “Дотоодын 800 орчим хуулиас хүний эрхийн зохицуулалт бүхий 318 хууль тогтоомжид хийсэн дүгнэлт” гэсэн 3 том чиглэлийн судалгааг мэргэшсэн, хараат бус судлаачдаар 9 сарын турш хийлгэн хүний эрхийн нөхцөл байдлыг шинжлэх ухаанчаар тодорхойлж, цуврал хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулж байна.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг Монгол Улсад анх удаа эрх барьж байгаа Монгол Ардын Намын санаачилгаар судалж үзлээ.
Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн харилцааг зохицуулж байгаа 318 хууль тогтоомжийн 11900 гаруй заалтад 40 гаруй хуульч хараат бус үнэлгээ хийж ажиллалаа. Судлаачдын дүгнэлтэд хүний эрхийг бүрэн хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хүний эрхийн зөрчил, хязгаарлалт үүсгэсэн байж болзошгүй 800 орчим заалтыг өөрчилж шинэчлэх шаардлагатайг дурджээ.
Бид өнгөрсөн хугацаанд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг иргэний улс төрийн эрх чөлөө талаас хүний эрхийг ойлгож ирсэн. Хариниргэдээс авсан судалгаагаар дийлэнх олонх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгмийн эрхийг хамгийн чухлаар тавьж байгаа нь тодоор харагдлаа.
Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлийг эрхэм болгодог намын хувьд хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаална.
Ингээд Монгол Ардын Нам хүний эрхийн зөрчлийг арилгах, эрх зүйн шинэчлэл хийх Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогоо та бүхэндээ танилцуулж байна.
Бид иргэдийнхээ эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах алхмуудыг хийнэ. Үүнд:
Эрхэм нөхдөө!
Хүний эрх бол хүн бүрд ижил тэнцүү байх заяагдмал үнэт зүйл бөгөөд түүнийг хамгаалах гэж хууль баталдаг, төр засаг байдаг. Тийм учраас эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, төр, иргэний нийгэм, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрх үүргийг сайжруулах чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллах болно.
Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах замаар хүний эрх, эрх чөлөөнд халддаг бурангуй явдлыг даруй арилгахын төлөө хатуу зогсох болно.
Их хурлын хүндэт төлөөлөгчид өө!
УИХ-ын сонгуульд дараалан ялалт байгуулсан 100 жилийн түүхт улс төрийн хүчний хувьд бид улс орны ирээдүй, урт хугацааны хөгжил дэвшлийн төлөөх зорилгыг эн тэргүүнд тавьж байна.
Монгол Ардын Нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлсэн, өмнөх үеийн амжилт бүтээл, өнөө үеийн хичээл зүтгэл, ирээдүй хойч үеийнхээ хүсэл мөрөөдлийг тээсэн сайн сайхан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэнэ.
Улс орныхоо шинэ зууны хөгжил дэвшлийн төлөөх Монгол Ардын Намын дэвшилтэт бодлогуудыг хэрэгжүүлж, тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахын төлөө хүчээ нэгтгэе.
Сэтгэгдэл ( 3 )
МАН ... АВИЛГАЛЧДАА ХӨНГӨВЧИЛСӨН БАЙДЛААР ШИЙТГЭЖ ӨРШӨӨЖ БАЙГАА НЬ ШУДАРГА ХЭРЭГ ҮҮ? УИХ- Н ГИШҮҮН БҮРИЙГ 4 ТУРБУМААР ХАХУУЛЬДАЖ БГА НЬ ШУДАРГА ХЭРЭГ ҮҮ? ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БГА, ТЭТГЭВРИЙН НАС НЬ ХУУЛИАС 2- 10 -Д ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН, СУУДАЛ НЬ ӨМХИЙРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛСААР БГА НЬ ТЭДНЭЭС МАН АВИЛГА АВСАН ХЭРЭГ ҮҮ? ГЭХ МЭТ ОЛОН АСУУЛТ ГАРЧ БНА
авилгаын газарт иргэний хяналтын хэдэн хүн ажиллуулж байсаныг болиулсан нь буруу
авилгын эсрэг хийх ажил үнэн бол уу хаянхярваа нараар бол их хурлаасаа өмнө шийдвэр гарсан гэх байх даа