Сингапур “Омикрон”-ыг илрүүлэх оношлуур бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Сингапурын эм үйлдвэрлэгч “Bio Acumen Global” компани коронавирусний “омикрон” хувилбарыг илрүүлдэг анхны PSR оношлуурыг тусгайлан бүтээжээ.

Тус оношлуур ковид-19 эерэг – “омикрон” эерэг, ковид-19 эерэг - “омикрон” сөрөг, ковид-19 сөрөг – “омикрон” сөрөг гэсэн гурван төрлийн хариу өгдөг байна.

Одоогоор хэрэглэж буй оношлуурууд ковид-19 халдварыг илрүүлэх чадвартай ч тухайн өвчтөн ямар омгоор халдварласан болохыг тодорхойлдоггүй. Коронавирусний хувилбарыг тогтоохын тулд дахин нэг хоног зарцуулах хэрэг гардаг байна. Харин Сингапурын компанийн бүтээсэн тусгай оношлуур цаг хугацааг хэмнэн, коронавирусний халдвар авсан эсэх, “омикрон” хувилбараар халдварласан эсэхийг нэгэн зэрэг илрүүлдэг байна.

Оношлуурын тасалгааны температурт нэг жилийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд нэг хайрцагтаа 40 ширхэг оношлууртай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top