МАН-ын Их хурлаар хэлэлцэж байгаа гол асуудлын нэг нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Цар тахлын нөлөөгөөр хямралд өртсөн нийгэм, эдийн засгаа хэрхэн сэргээх тухай бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан билээ. Тэгвэл МАН-ын Их хурлын дэргэд мэдээллийн цэг ажиллаж байна. Энэхүү цэгээр дамжуулан 1932 онд хэрэгжүүлж байсан “Шинэ эргэлтийн бодлого” болон одоо хэрэгжүүлэхээр зорьж буй “Шинэ сэргэлтийн бодлого”ын тухай гарын авлага, танилцуулга самбар байршуулсан байна.
ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО
Намын Төв Хорооны Онц III Бүгд хурал 1932 онд хуралдсан. Энэ хурлаар нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлж байсан юм. Ингэснээр,
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО
Харин энэ удаад МАН-ын 30-р Их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулав. Үүнийг Эдийн засгийн тугсаар тогтнолын төлөөх зууныг эхлүүлэх зургаан сэргэлт буюу “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гээд зургаан зүйлийг тусгажээ.
Хятадын тал Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн төмөр замаар орж ирэх төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт ачааг хүлээж авахгүй гэсэн мэдэгдэл гаргаад байна. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл төсөв тасарч, эрүүл мэндийн үйлчилгээ, цалин тэтгэвэр ч эрсдэлтэй нөхцөлд хүрч мэдэх юм.
Яг ийм цаг үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулжээ.
НЭГ. БООМТЫН СЭРГЭЛТ
Бид боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах шаардлага байна.
Одоогийн байдал: Монгол Улсад авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомттой ч авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогджээ. Тодруулбал, экпортын 70% Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92% нь Алтанбулаг, Замын-Үүд боомтоор дамжин өнгөрч байна. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь тааруухан үзүүлэлт юм.
ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? (ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО)
Төмөр зам
Автозам
Агаарын зам
ХОЁР. ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ
Бидний хөгжлийг боомилж буй хоёрдахь хязгаарлагч хүчин зүйл бол эрчим хүчний хомсдол, хараат байдал юм.
Одоогийн байдал: Дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26%, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 % хоцорсон. 2021 оны 9 сарын байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглолууд 76 удаагийн аваарын зогсолт хийжээ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс барьсангүй. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.
ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? (ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО)
ГУРАВ. АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ
Бид импортлогчоос экспортлогч болж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засагтай аж үйлдвэржсэн улс болно.
Одоогийн байдал: Монгол Улсын эдийн засаг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг цөөн тооны уул уурхайн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн олон тулгуур бүрэлдэх бололцоог боомилж байна. Бид аж үйлдвэрийн бодлогоо алдснаас болж, байгалийн баялагийнхаа 90%-ийг нэмүү өртөг шингээлгүй хямд үнээр гаргадаг атлаа дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйгээс боловсруулсан бүтээгдэхүүнийхээ 90%-ийг импортоор авч байна. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? (ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО)
Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг байгуулна.
ДӨРӨВ. ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт бус байдал нь бидний хөгжлийг боомилж буй томоохон хүчин зүйл болж байна
Одоогийн байдал: Орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн жилд дунджаар 15 мянга болж нэмэгджээ. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж хотын насанд хүрсэн 2 тутмын нэг нь автомашинтай байна. Улаанбаатар хотын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2,5 цаг зарцуулдаг.
ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? (ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО)
Хотын төвлөрлийг багасгана гэдэг бол хөдөөгийн хөгжлийг хангах шийдэл юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн томоохон төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно.
Хөдөө орон нутагт
Улаанбаатар хотод
ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ
Бид дэлхийн чиг хандлагад нийцүүлэн эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан хөрвөх чадвартай ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.
Одоогийн байдал:Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Үүгээр зогсохгүй ган, зуд, ой хээрийн түймэр, салхи, шуурга зэрэг байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.
Манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Агаарын температур 1.0 градусаар нэмэгдэхэд дулаарал, чийгийн хомсдолоос үүдэн үр тарианы ургац 25-30 хувиар буурах, тариалангийн хөрсний элэгдэл, доройтол одоогийнхоос 3 дахин эрчимжиж болзошгүй байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөцийн 82 хувийг газрын гадаргын ус, 18 хувийг газрын гүний ус бүрдүүлдэг ба нөөцийн жигд бус тархалттай. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр 2020 онд гэхэд нэг жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 10 жилд эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирч, цаашлаад мал аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.
ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? (ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО)
ЗУРГАА. ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ
Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болоод байна. Төр хөгжлийг хязгаарлагч биш дэмжигч байх учиртай.
Одоогийн байдал: Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 1.3 дахин нэмэгдсэн.
Монгол Улсын төрийн албан хаагчийн нийт ажиллах хүчинд эзлэх хувийг Азийн бусад орнуудтай харьцуулахад 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байна. Монгол Улс 2020 онд авлигын индексээр 111-р байранд жагссан нь өмнөх оноос 6 байраар ухарчээ.
ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? (ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО)
Сэтгэгдэл ( 1 )
Танай сайт сэтгүүлчдийнхээ мэдлэг боловсрол, монгол хэлний найруулга зүй зэрэгт анхаарчээ!!!! Ялангуая гадаад мэдээ арай л дэндүү байна!!!