COVID-19: Хятадад 60, Өвөр Монголд 42 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны Лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 60 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 42 тохиолдол нь Өвөр Монголд, 12 нь Чжэцзян, 4 нь Хэйлунцзянд, Цзянсу, Юньнань мужуудад тус бүр 1 илэрчээ.

Өвөр Монголд гарсан 42 халдварын тохиолдлын 20 нь хилийн Манжуур боомтод гарчээ. Манжуурт бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Өчигдөр 14.00 цагийн байдлаар 190 мянган хүнээс шинжилгээ авчээ. Халдварыг зогсоохын тулд Манжуурт нисэх буудал, төмөр зам, машины вокзалыг хаагаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top