ОХУ-ын Засгийн газраас РЖД нийгэмлэг буюу Оросын төмөр замд дуудлага худалдаа, тендерт оролгүйгээр Сибирь, Алс Дорнодын бүс нутагт Байгаль-Амур, Транссибирийн төмөр замын шугам барих зорилгоор орон нутгийн байгалийн баялаг, ашигт малтмалыг ашиглах, олборлох эрх олгох хуулийн төслийг Төрийн Думд оруулжээ.
Парламентын тайлбарт “Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн барилгын материал, ашигт малтмалыг хурдан шуурхай эргэлтэд оруулах, төмөр замын дэд бүтцийг ашиглахад дөхөмтэй болно” гэж заажээ.
Одоогийн хуулиар эрх авахын тулд дуудлага худалдаанд орох шаардлагатай ажээ. Гэхдээ шинэ хуулийн төсөлд шавар, шороо, хайрга, гипс, шохой зэрэг ашигт малтмалыг л заасан байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )