“Өнөөдрийн байдлаар Хятадын нийслэл Бээжин хотод 3-11 насны 2 сая хүүхдэд COVID-19-ийн вакцин хийгээд байна” гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Бээжинд аравдугаар сарын 28-наас эхлэн 3-аас дээш насны хүүхдүүдэд вакцин тарьж байгаа бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авч, хийж байгаа юм.
Хятадад Бээжингээс гадна Хубэй, Ляонин мужуудад 3-11 насны хүүхдүүдэд вакцин хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )