Буриадын парламент удахгүй хоёр тосгонд архи согтууруулах ундаа зарж борлуулахыг бүр мөсөн хориглох хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ хоёр тосгон бол Захаамин аймаг буюу Закаменский дүүргийн Утата, Далахай юм.
Энэ хоёр тосгонд 515 хүн амьдардаг. 2021 оны эхний арван сард Захаамин аймагт архинаас үүдэлтэй элэгний өвчнөөр 19 хүн нас барсан. Засгийн газраас архийг бүр мөсөн хориглох нь тосгоны ирээдүйд ач холбогдолтой гэж үзэж байгаа гэнэ. Сонирхолтой нь согтууруулах ундаанаас татгалзах саналыг анх оршин суугчид өөрсдөө гаргаж, дараа нь депутатууд нь дэмжжээ.
Сэтгэгдэл ( 1 )
zuvshde,hugjiltei oronuud arhig boliod uur zuulun taivshruulah bodis uvs metiin urgamalig songoj baihad