Эрдэмтэд ковидоор нас барах эрсдэл генетиктэй холбоотой болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Японы Байгалийн ухааны хүрээлэнгийн /Рикен/ эрдэмтэд ковидоор нас барах эрсдэл генетиктэй холбоотой болохыг тогтоожээ.

“Japan Times” хэвлэлд мэдээлснээр, хүмүүст хоёр төрлийн дасан зохицох дархлааны тогтолцоо байдаг ба эдгээр нь өмнө нь тухайн хүний тусаж байсан улирлын коронавируст халдварын тухай “дурсамж” дээр үндэслэн өвчин үүсгэгчтэй тэмцдэг байна. Хүний HLA антиген Т-эсэд халдвар авсан эсийг таньж, устгахад тусалдаг байна. Хүний бие олон мянган HLA антигентэй бөгөөд хүн бүрд генээр нь дамжуулан хэд хэдэн төрлийн антиген удамшдаг байна.

Үүн дээр үндэслэн Рикен хүрээлэнгийн эрдэмтэд HLA-A24 молекулыг судалжээ. Энэ молекул нь япончуудын 60 хувьд, Европ, АНУ-ын иргэдийн 10-20 хувьд байдаг аж. Японд ковидоос үүдэлтэй нас баралтын түвшин бага байгаа нь үүнтэй холбоотой гэж эрдэмтэд таамаглаж байна. Эл молекулд байдаг QYI антиген тодорхойлогч нь HLA-A24 молекулд нөлөөлснөөр, Т-эс идэвхжин, үржиж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл гаднын биет нэвтэрсэн тухай дархлааны тогтолцоонд дохио өгдөг аж.

Эрдэмтэд мөн үүнтэй ижил хамгаалалтын механизм бусад коронавируст халдварын эсрэг ажилладаг болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top